Харумафүжи Бямбадорж Өргөө амаржих газарт тэргэнцэрүүд бэлэглэжээ

Мэргэжлийн Сумогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна МУ-н гавьяат тамирчин Харумафүжи Ама Бямбадорж Нийслэлийн Өргөө амаржих газарт тэргэнцэрүүд бэлэглэжээ.

Эдгээр тэргэнцрүүд нь төрсөн эхчүүдийг төрөх өрөөнөөс төрсний дараахь тасагт шилжүүлэн зөөвөрлөхөд нэн шаардлагатай аж. Түүний үзэсгэлэнт гэргий Ч.Баттуул 2012 онд анхны охиноо тус амаржих газарт төрүүлсэн. Тэрээр анхны хүүхдээ Монгол эх орондоо төрүүлсэн бөгөөд анхны хүүхдээ төрсний дараа Их аварга цолонд хүрсэн, ууган охин нь хүү охин 2 дүү дагуулж одоо ам бүл 5 уулаа болсон, мөн манай хамт олонд үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд цаашдаа ч хамтран олон сайхан буянт үйлс хийх талаар дурсаж байлаа. Их аваргадаа баярлалаа! Монголын үрс маш олон болтугай!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)