VII Зая бандид зориулсан "Гонзог" ерөөл энэ сарын 15-ныг хүртэл болно

VII Зая бандид зориулсан "Гонзог" ерөөл энэ сарын 15-ныг хүртэл болно

XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хонь цагт тэнгэрт дэвшсэн дээрхийн гэгээнтэн Эрдэнэ Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүрд зориулж, хоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон билээ. Үүний дагуу өнөөдөр /2019.02.13/ Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, шавь нарын төлөөллүүд оролцож буяны үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Монголын бурхан шашны гурван зулын нэг VII Зая гэгээний лагшин шүтээнийг Зая гэгээний лавран гүшог дацангаас Идгаачойнзинлин дацанд залж төр, шашны төлөөлөл лам хуврагууд, сүсэгтэн олон шавь нар хүндэтгэл үзүүлэн залж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Гандантэгчэнлин хийдийн тамгын лам С.Даваапүрэв, УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Наробанчэн гэгээн Данзанлхүндэв, Гүшог дацангийн ловон лам А.Мөнгөншагай нар үг хэлж, мандал өргөв.  Гэгээнтний төгссөний буянд зориулсан уншлага, ерөөл өнөөдөр бүтэн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хурах юм.

“Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны тухайд: 

2019.02.13 буюу шинийн 8-нд 09:00-12:00 цагт /Гандантэгчэнлин хийдэд/

Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх

Ерөөлийн хурал, Маани хөгжөөл /Гандантэгчэнлин хийд, Идгаачойзинлин дацан/

2019.02.13 буюу шинийн 8-нд 12:00-23:00 цагт

Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах

2019.02.14 буюу шинийн 9-нд 09:00-19:00 цагт

Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх

Ерөөлийн хурал, Жамбалцанжод хурж хонох /Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ/

2019.02.15-нд 07:00-11:00 цагийн хооронд

Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх, Залбирал ерөөл /Архангай аймгийн Заяын хүрээ/

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)