Цэцэгсийн хаан Ким Жөн Ир цэцэг

Үхэшгүй мөнхийн гэдгээрээ дэлхийн улсуудад алдартай Ким Жөн Ир цэцгийн үзэсгэлэн өчигдөр Нийслэлийн БНАСАУ -Монголын эв найрамдал нөхөрлөлийн хөгжлийг илтгэсэн Пхеньян Пекхва соёлын төвд боллоо. Энэхүү арга хэмжээнд хоёр улсын Элчин сайд болон албаны бусад хүмүүс оролцсоноос гадна Ким Жөн Ир цэцгийг Монголд нутагшуулах ажлыг гардан хийсэн С.Содбаатар нар байлцсан юм.

Бегониягийн төрөлд ордог олон жилийн настай ургамал болох энэхүү цэцгийн  хэмжээ нь 10см-20см бөгөөд анхны цэцэг гарсны дараа дээшээ урган 10-20 ширхэг навч салаалан дөрвөн сарын турш дэлгэрдэг байна. Ишнээс нь олон салаа навч ургадаг бөгөөд  өндөр нь 30-40 см болдог. Навч нь зөв хэлбэртэй саглайж ургадаг юм.Бегониягийн төрөлд ордог цэцгийн нэр төрлийг олон улсын цэцэрлэгжүүлэлтийн нийгэмлэгийн итгэмжлэлийн дагуу АНУ-ын Бегониягийн холбоонд хянуулан бүртгүүлдэг байна. Үүний дагуу Ким Жөн Ир цэцгийн онцгой цэцэрлэгжүүлэлтийн үнэлэмжийг нь хүлээн зөвшөөрч 2004 онд Ким Жөн Ир цэцгийг бегониягийн шинэ төрөл сорт хэмээн 991 дугаараар бүртгэн авчээ.

Үхэшгүй мөнхийн Ким Жөн Ир цэцгийн түүх

Ким Жөн Ир цэцэг нь олон улсын шинэ нэр төрлийн сортоор бүртгэгдэхээсээ өмнө аль хэдийнэ агуу хүнийг илэрхийлсэн цэцэг гэдгээрээ олон хүний магтаал гайхлыг  төрүүлж халуун хайрыг нь авч байсан ба олон удаагийн цэцгийн үзэсгэлэн болон цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн худалдаанаас тэргүүн шагналуудыг хүртэн дэлхийд “Цэцэгсийн хаан”  гэдгээ баталсан.

Идэр есийн хүйтэн шуурга салхиар бүхнийг хөлдөөдөг  хоёрдугаар сарын улиралтай зохицохгүйгээр цэцгийн нахиа бүхэн усны дуслыг боломжоороо залгилаад мөсөн баримал шиг хөлдсөн хүний сэтгэлийг хайлуулж өгдөг зүйл байдаг. Тэр нь Жусон үндэстний ард түмэн удирдагчаа магтан,бүхий л зүрх сэтгэлээ гарган ургуулдаг үхэшгүй мөнхийн цэцэг болох Ким Жөн Ир цэцэг юм.

Үүний учир  БНАСАУ-ын ард түмэн энэхүү цэцгийг хүндлэн дагаж, мөнхийн тэргүүлэгчээ болгон өргөмжилж ирсэн Ким Жөн Ир удирдагчийн нэрийг өвлөн өгсөн нь учиртай. Дэлхийд социалист дэглэмтэй Жусон буюу төв Жусон гэж дуудагддаг БНАСАУ (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс)-д гурван агуу тэргүүлэн удирдагч байдаг юм.

Түүний нэг нь фашист Германтай нийлэн Ази тив болоод дэлхийг эзлэн түрэмгийлэх мөрөөдлийг өвөртлөн бусад улс орон руу дайран довтолж, дээрэмдэх зорилготойгоор Жусон, Хятад, Оросыг хүчлэн эзэрхийлэхийг санаархсан хүчирхэг милитарист Япон улсыг партизаны дайн хийх аргачлалаар гайхамшигтайгаар ялж, үндэсний чөлөөлөх түүхэн агуу хэргийг бүтээсэн /буу болон цөмийн бөмбөгийн тэмцэл/ гэгддэг  1950 оны Солонгосын дайнд АНУ-ын империалист түрэмгийлэгч хүчнийг ялан дийлж Жусон үндэстнийг нэр хүндтэйгээр хамгаалж чадсан эх оронч Ким Ир Сен удирдагч.

Хоёр дахь нь түүхэнд анх удаа  хүн төвтэй ард түмний философи болох мөнхөд биеэ даах үзлийг бүхий л талаар нь хэрэгжүүлж Жусоны газарт агуу социалист хөгж­лийн шинэ үеийг нээж өгсөн агуу Ким Жөн Ир генералиссимус юм.

Түүнчлэн өнөөдөр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын ард түмний зууны хүсэл болох хоёр Солонгосыг нэгтгэхийн төлөөх Өмнөд болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалт болон Хойд Солонгос АНУ-ын удирдагчдын уулзалтыг тэргүүлж буй хайр хүндэтгэлийг хүлээсэн Ким Жөн Ин удирдагч.

Энэхүү гурван удирдагч нь Жусоны ард түмнийг ямагт ялалтын зам руу дагуулан  дэлхийд бие даасан болгох агуу их үйл хэрэгт хүчин зүтгэхээс гадна Солонгосын хойгийн энх тайван болон аюулгүй байдлыг хамгаалсан ололт амжилтанд хүрч Солонгосын ард иргэдээс гадна дэлхийн бусад улс орны ард иргэдийн  анхаарал болон хүндлэлийг татаж ирсэн.

Ялангуяа Ким Жөн Ир генералиссимус нь материализмын онол дэлхийг эзэлсэн цаг үед түүхэндээ анх удаа жусоны ард түмэн агуу Ким Ир Сен удирдагчийн зохиосон мөнхөд биеэ даах үзлийг системчилснээрээ дэлхийн эрдэмтэд судлаачдын хүндэтгэл болон бишрэлийг хүлээж байна.

Тийм ч учраас 1988 оны хоёрдугаар сард Японы нэгэн ургамал судлаачийн бүхий л насаа зориулан судалж шинэ сорт гаргаж авсан энэхүү цэцгийг Жусоны ард улсын агуу удирдагч бөгөөд дэлхийн хөгжил дэвшил хүн төрөлхтний замыг заагч агуу Ким Жөн Ир генералиссимусд өргөн барьсан бөгөөд тэр үеэс эхлэн энэхүү цэцэг нь үхэшгүй мөнхийн Ким Жөн Ир цэцэг гэдгээр дэлхий даяар танигдсан байна.

Одоо Ким Жөн Ир цэцгийн нэр хүнд нь зөвхөн БНАСАУ-д бус дэлхийн олон улс оронд өсч байгаа бөгөөд  агуу хүнийг магтаж буйн илэрхийлэл болох энэ цэцгийг хэрхэн тарих талаар зөвлөгөө хүсч, мөн  үхэшгүй мөнхийн цэцгийн дэлбээг илүү том, илүү ихийг тарьж өгөхийг хүсэн дэлхийн олон улсаас Ким Ир Сен-Ким Жөн Ир цэцгийн нийгэмлэгт их хэмжээний мөнгө хөрөнгийн хандивыг өгдөг байна.

Хятадын Шанхай, Далянь, ОХУ-ын Находка, Дальний Восток, Ази болон Африк, Америкт хүртэл Ким Жөн Ир цэцгийн үржүүлгийн төв зэрэг газруудад дулаан хүлэмжүүд баригдсан бөгөөд жил бүр чухал тэмдэглэлт өдрүүдээр Ким Жөн Ир цэцгийн үзэсгэлэн худалдаа амжилттайгаар зохион байгуулагдаж маш олон тооны хүн очиж үздэг байна.

Бидний ээж О.Цэрмаа

Монголд ч гэсэн Ким Жөн Ир цэцэгтэй холбоотой гайхалтай домог байдаг. Түүхийн хувьд БНАСАУ болон Монгол нь дотно харилцаа, уламжлалтай улс юм. Монголын ард түмэн БНАСАУ-ын ард түмний хамгийн хүнд хэцүү үе болох Солонгосын дайны үед шударга ёсны төлөө тулалдаж байсан БНАСАУ-ын ард түмэнд бие сэтгэлээ зориулан тусламжийг хайрлалгүйгээр өгсөн бөгөөд сайхан сэтгэлт Монголын ард түмэн дайнд сэтгэлийн шарх авсан Солонгосын өнчин хүүхдүүдийг авч өсгөн өгч байсан.

Ялангуяа солонгос хүүхдүүдийн дунд “Бидний ээж” хэмээн хүндлэгдсэн О.Цэрмаагийн талаарх БНАСАУ-ын ард иргэдийн дунд сайхан дурсамж нь одоо ч гэсэн дурсагдаж байдаг. Монголын жирийн нэгэн айлд төрж өсөн цус нь ч өөр, хэл яриа нь ч өөр хүүхдүүдийн дунд “бидний ээж” гэдгээрээ танигдсан тэр хүн Солонгосын дайны үед Монголд шинээр байгуулагдсан дайнд өнчирсөн  хүүхдүүдийн асрамжийн газарт ажиллаж байсан байна. Тэрээр тэнд ажиллаж байх үедээ хүүхдүүдэд хоол, угаалгыг нь  хийж өгөнгөө хүнд хэцүү үед нь тэднийг халуун дулаан сэтгэлээр хайрлаж байсан гэдэг.

Агуу Ким Жөн Ир генералиссимус сүүлд нь түүнтэй уулзан  гавьяаг нь  өндрөөр  үнэлэн  өөрийн нэрийг сийлсэн алтан бөгжийг бэлэглэснээс  гадна улсынхаа гавьяаны одонг олгожээ. О.Цэрмаа нь тухайн үедээ нэгэн  хүсэл байгаа тухайгаа ярьсан нь Монгол нутагт үхэшгүй мөнхийн цэцэг болох Ким Жөн Ир цэцгийг тарьж чадахгүй байсан явдал юм.  Өнөөдөр түүний хүссэнээр Ким Жөн Ир цэцэг тарих ажил хүүгийнх нь тусламжтай хэрэгжиж чаджээ. О.Цэрмаагийн хүү нь жилийн дундаж дулааны хэм тохирдоггүйгээс болон тарьж ургуулж чадахгүй байсан үхэшгүй мөнхийн цэцэг болох Ким Жөн Ир цэцгийг БНАСАУ-ын мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн дүнд Монголын хөрсөнд  ургуулж чадсан бөгөөд  Олон улсын  цэцгийн үзэсгэлэн худалдаанд оролцон алтан медаль авчээ.

Ийм ч учраас Ким Жөн Ир цэцэг нь Монголын ард түмэнтэй гүн учир нягт холбоотой цэцэг бөгөөд БНАСАУ болон Монгол Улсын  хоорондын эв найрамдал, соёлын хөгжлийн бэлгэ тэмдэг болж байгаа билээ.

Монгол болон БНАСАУ-ыг  холбосон Ким Жөн Ир цэцэг

Үзэсэгэлэнт байгальтай БНАСАУ-ын нийслэл Пхеньяны байгалийн үзэсгэлэнг тэр чигээр нь авчран тавьсан юм шиг хус мод болон цэцэгс, амьтны чихмэл хүүхэлдэйнүүдээр чимэглэгдсэн Пхеньян Пекхва соёлын төв нь хүмүүсийн анхаарлыг татаж буй нэг зүйл нь энэ дэлхийн бүхий л аз жаргалыг өөртөө агуулж байгаа юм шиг дэлгэрэн дэлбээлсэн үхэшгүй мөнхийн Ким Жөн Ир цэцэг юм.

Жил бүрийн хоёр болон дөрөв­дүгээр сард БНАСАУ-ын ард түмний үндэсний томоохон хэмжээний баяруудыг тохиолдуулан Пхеньян Пекхва соёлын төвд Монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хамт БНАСАУ-ын талаар сайхан сэтгэл өвөрлөн ирсэн Монголын ард иргэд баяр хөөртэйгээр цагийг өнгөрөөнгөө Ким Жөн Ир цэцгийн үзэсгэлэнгээс гадна БНАСАУ болон Монгол Улсын хоорондын эв найрамдал нөхөрлөлийн арга хэмжээ, цуглаан зохион байгуулдаг.

Уг газрын ажилтнууд нь үхэшгүй мөнхийн цэцгийг Монголд үргэлжлүүлэн тарьж ургуулан хоёр улсын тэргүүлэгч нарын бий болгосон эв найрамдал нөхөрлөлийг хөгжүүлэхэд хүчин зүтгэхээ илэрхийлж байна.

Ким Жөн Ир цэцэг нь гайхамшигтай үзэсгэлэнтэйгээс гадна тухайн цэцэгтэй холбоотой түүх хүртэл байдаг учраас БНАСАУ болон Монгол  Улсын ард иргэд үл ойшоон өнгөрч болохооргүй үзэсгэлэнтэй цэцэг юм.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүү (93.91.80.6)

    2019-02-15

    ЗА ЗА АНХ УДААГАА Л УНШИЖ БАЙНА. ИЙМ ЦЭЦЭГ БАЙДАГ НЬ СОНИН САЙХАН Л ЮМ ДАА... АМЖИЛТ ХҮСЬЕ.