Менингитийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийгдэж байна

Шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандахгүй л бол хүний амь нас минутаар хэмжигдэх цахилгаан менингит буюу менингококкт халдварын өвчлөл зургаа бүртгэгдээд байна.

Гэнэт халуурч, хурдан хүндэрдэг цаашлаад амь насанд хүрэх эрсдэлтэй гэдэг утгаараа менингококкт халдвар нь хурц халдварт өвчинд тооцогддог. Тиймээс менингококкт халдварын талаар мэдлэгтэй байж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад 09.00-15.00 цагт хийж байна. Үнийн хувьд 13500 төгрөг. Вакциныг нас харгалзахгүй хийдэг ч уг өвчний эрсдэлт бүлэг нь бага насны хүүхэд. Тиймээс бага насны хүүхэд менингококкт халдварын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдах шаардлагатай.

Хаврын улиралд хүний дархлаа суларснаар аливаа хурц халдварт өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүний нэг нь менингококкт халдвар бөгөөд эрсдэлт бүлэг нь 0-5 хүртэлх насныхан байдаг.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандсанаар бүрэн эдгэх боломжтой юм

  • Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжинө
  • Гэрлээс айх, маш цочимтгой болно
  • Хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих, хоолонд дургүй болох
  • Хүзүү хөшиж, ухаан санаа самуурах
  • Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог аж
  • Улмаар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл болдог байна.

Урьдчилан сэргийлэх

  • Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх
  • Давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах
  • Хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих
  • Хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах
  • Хүүхдийг үнсэхээс татгалзах
  • Бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар  явахгүй байх
  • Хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)