Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

НИТХ-аас олонхийн санал авч Хотын даргаар сонгогдоод байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, уг бичгээ НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд  “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.

НИТХ өнгөрсөн нэгдүгээр сард хуралдаж, Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 55.8 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  хотын даргаар сонгогдсон байдаг.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • МАН-ын жирийн гишүүн (49.0.184.30)

    2019-02-19

    Хүрэлсүх сайд хугацаа богино үед хэрэггүй л юм хийлээ. Хотын М.Энхболд,С.Батболд, Сундуй,Мөнхчулууны хүмүүсийг сонгуулиас хойш ямар их болсоныг мэдээгүй юм уу бүгдийг нь чөлөөлж чадахгүй тохиолдолд энэ фракц хотод нөлөөтэй хэвээр ажил явуулахгүй л болов уу хуулийн дагуу өөрчилөх гэсээр байтал дараагийн сонгууль тэгээд хотод нөлөөтэй хүмүүс хотод дахин гарч ирээд өөрийг чинь намаас чөлөөлөх ажил хийх байхдаа.С.Мөнхчулуун ч бас бусдынхаа өмнөөс сэлэм эргүүлж буруутлаа даа сонгуульд дэвшиж чадахгүй ч нөхөд нь олонхи болсон тохиолдолд С.Батболд шиг хотын дарга болох гээд дэмжих байхдаа гэхдээ хот удирдах сайн хүн байвал юм өөрчилөгдөх байлгүй дээ МАН-ын хан хотоос сонгогдсон УИХ гишүүдээ бас сонсох л хэрэгтэй

  • зочин (66.181.160.99)

    2019-02-19

    Амарсайхан заалнаас нэр дэвшээд ИТХ дарга болж байв. Энэ залуу ч адилхан. Шударга ёс гэж алга даа. Зөвхөн Хүүкийн эсвэл Женкогийн л хүн байх. Төрийн ажлын шалгуур ийм болчихлоо.

  • МАН-ын жирийн гишүүн (66.181.160.99)

    2019-02-19

    Энэ миний нам биш болжээ. Олон урьгалч үзэл, иргэдийн төлөөллийн сонголтыг хүндэтгэх, шүүмжлэл, санал хэлэх ямар ч нөхцөлгүй болсон. Нэг хүнийг тахин шүтэх "өвчин" жижигхээн тахлын хэлбэртэй өргөжин халдварлаж "олны доог" болж байна даа .. сонгуулиар МАН-ын төлөө сүүлийн олон жил, хэн ч тоохгүй байхад навсайтал гүйж явсан хэдэн найзууд маань энэ намаас гарна гэнэ. Би ч гэсэн гарахаас даа ...

  • ИРГЭН (66.181.160.99)

    2019-02-19

    "60 тэрбумынх" гээд зөвшөөрөөгүй гэсэн. Тэгэхээр У.Хүрэлсүх яах болж байна. "60-ын схем ардаа өлгөчихсөн шээг маайсаж суугаа зураг баримт байж байгааш дээ. Адилхан огцрох уу. Ер энэ намд туйлшрал, миний, чиний гэх талцал, хагарал хэрээс хэтэрч "хэлмэгдүүлэлтийн шат"-андаа орж байна даа.

  • (43.228.128.195)

    2019-02-18

    Эх нь хээр алаг бол үр нь шийр алаг гэж манай дүү резинэн сэлэмтэй байсан гэж хээв нэг өмөөрч байсан даа дүүгээ Тэгэхээр худалч хүн МЭЭР болох Ёсгүй дээ ЕС н зөв байх