Өнөөдөр болох үйл явдал

09.50 цагт Монголын хөрөнгийн бирж дээр “Ард кредит” ББСБ хувьцаагаа олон нийтэд танилцуулж, цан цохино.

10.00 цагт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш, сурагчидтай уулзаж санал бодлыг нь сонсоно. Энэхүү үйл явдал ШУТИС-ийн Хичээлийн I байрны 203 тоот өрөөнд болно.

10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, Хансүр, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” бурхны насны авшиг хүртээнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт СУИС-иас эрхлэн гаргасан арван шинэ ном нээх ёслол “Оюутан” театрт болно.

-АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (150.129.142.76)

    2019-02-18

    Өнөөдөр болох үйл явдлын тухай мэдээлэл чинь НЭГ ӨДРӨӨР хоцорч эзэндээ очдог шүү дээ. Маргааш болох үйл явдлын мэдээ чинь эзэндээ хэрэгтэй цагт чинь очно шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн цагаа зохицуулж уг үйл явдалд оролцох боломжтой. Үүнийг ойлгодог ч болоосой