Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 23-нд авна

Монгол хэлбичгийн шалгалт /МХБШ/-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 03 сарын 04-ний 18:00 цагт дуусна. 

2019 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад МХБШ өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай. БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХГҮЙ БА НЭМЭЛТ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ. МХБШ нь бүртгэлийн хураамжгүй ба батламж хуудастай байна

МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03 сарын 11-ээс 03 сарын 23-ны хооронд www.eec.mnцахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

МХБШ-ын дүн оноог 2019 оны 04 сарын 01-ний дотор http://www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны 05 сарын 06-аас эхлэн тараана.

МХБШ 2019.03.23-нд зохион байгуулагдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)