С.Чинзориг сайд ҮУПК-ийн багш, оюутан суралцагчидтай уулзаж, санал солилцлоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн багш, оюутан суралцагчидтай уулзаж мэргэжлийн боловсролын салбарын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Уулзалтаар Засгийн газрын 2018 оны 24 дүгээр тогтоолоор багш, ажилтнуудын цалин үе шатлалтай 16%-аар нэмэгдсэн, суралцагчдад нас харгалзахгүй тэтгэлэг олгох болсноор элсэлтийн тоо, чанар сайжрах боломж бүрдсэн, сайдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Нэг багш нэг компьютер” төсөл хэрэгжиж байгаа зэрэг салбарын хэмжээнд шийдэгдэж, үр өгөөжөө өгсөн олон ажилд багш ажилчид талархаж байгаагаа ҮУПК-ийн захирал Б.Даваажав хэллээ. 

Уулзалтын үеэр дараах саналууд гарлаа. Үүнд: 

- Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдад 100.000 төгрөгийн тэтгэлэг олгох болсон нь дэмжлэг болж, МБС-д элсэхийг сонирхогчдын тоо нэмэгдэх сайн талтай. ҮУПК-ийн хувьд элсэлтийн тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд бус элсэгчдийг чанаржуулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Иймээс элсэлтийг зохион байгуулахдаа хавтгайруулан элсүүлэх бус, тодорхой шаардлага босготойгоор  МБС-аар мэргэжил эзэмших чин хүсэл эрмэлзэлтэй, суурь хандлага төлөвшил сайтай элсэгчдийг элсүүлэх хэрэгтэй. Энэ талаар бусад МБС-ын МСҮТ, Политехник коллежууд ижил шаардлага тавьж ажиллавал салбарын үнэ цэнийг нийгэмд өсөх 

- 2018 оноос манай сургууль ЗХЖШ-н харьяа анги нэгтгэл, Хилийн цэргийн 0101-р ангийн ахлагч, албан хаагчид болон тэдний ар гэрийн 70 гаруй хүнд 8 мэргэжлээр түр сургалтуудыг явуулж, мэргэжил эзэмшүүлсэн. Энэхүү үйл ажиллагаа, туршлагыг бусад орон нутгийн МСҮТ, Политехник коллежууд хэрэгжүүлэхэд анхаарах 

- Оюутан цэрэг хөтөлбөрийг 2018 онд МСҮТ, политехник коллежуудаас анхлан тус сургууль хэрэгжүүлсэн. Оюутан цэрэг хөтөлбөрийг бусад МСҮТ политехник коллежид хэрэгжүүлэх

 - Бүрэн дунд боловсролын агуулагыг 12 жил болгосонтой холбоотойгоор МБС-ийн 2,5 жилийг 3 жил болгох, ерөнхий эрдмийн шалгалтыг энэ агуулагын хүрээгээр нь Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулж, бичиг баримтыг баталгаажуулах, бүртгэлийн нэгдсэн системтэй болох

 - Техникийн боловсролын төгсөгч кредит дүйцүүлэн тооцуулж, бакалаврын түвшинд дэвшин суралцах эрх зүйн зохицуулалтыг хийх зэрэг саналууд гарч, сайдтай санал бодлоо хуваалцлаа. Энэхүү уулзалт нь МБС-н хэмжээнд тулгамдаж буй асуудал, бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон, үр дүнтэй цаг үеэ олсон ажил хэрэгч уулзалт болж өндөрлөлөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)