Зургаан хүүтэй залуу хосуудын хуримыг хийж өгөхөөр болжээ

Зургаан хөвүүнтэй Баянхонгор аймгийн залуу гэр бүлийн хуримыг Гэрлэх ёслолын ордон үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна.
 
Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Гэрлэх ёслолын ордон, "Одонтой ээжүүд" групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримыг хийж өгөхөөр болжээ. Гучин зургаа хүртэлх насны, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал сонгогдсон байна.
 Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болон зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн оны зургадугаар сард алдарт эхийн нэгдүгээр одонгоо зүүжээ. Дөрөв төрж, зургаан хүүтэй болсон Б.Баяржаргал өдгөө 32 настай бөгөөд 2012, 2014 онд ихэр хүү төрүүлж, тэднийгээ энх тунх өсгөж байна.

Хосуудын хуримыг олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 09-ний идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр хийхээр болжээ.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)