Circle K сүлжээ дэлгүүр АШУҮИС-ийн салбартаа архи согтууруулах ундаа, бэлэн гоймон зарахгүй гэдгээ мэдэгдлээ

АШУҮИС-ийн Hall танхимд Circle K сүлжээ дэлгүүр салбараа нээх болсонтой холбогдуулан тус сургуулийн багш, сурагчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тэдний эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь “Анагаахын сургууль үйлчилгээний төв,  гоймонгийн газар боллоо”.  Мөн “Сургуулийн орчинд архи, согтууруулах ундаа зарах ёсгүй” гэх шалтгаанаар нийгэмд АШУҮИС-ийн талаар сөрөг мэдээлэл түгэх болсон.  Албан ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгээд байсан Circle K сүлжээ дэлгүүр өчигдөр нээлтээ хийх байсан ч багш, оюутнуудын хүсэл шаардлагыг хүндэтгэн хаягаа буулгаад байгаа юм. Сургуулийн орчин гэдэг утгаар хаягын хэмжээг багасган, архи согтууруулах ундаа, бэлэн гоймонг зарахгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Олон улсын хүнсний сүлжээ дэлгүүр АШУҮИС-д байгуулагдах болсноор оюутан, багш, ажилчдад чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчин бүрдэхээс гадна олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломж бүрдэж буй юм. 

Оюутнууд сургуулийн “Эко цогцолбор”-т байрлах хоолны буфетүүдээр үйлчлүүлдэг бөгөөд энэ  нь хүнсний аюулгүй байдал хангаагүй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй ширхэгийн хоол буюу мантуун бууз, пирожки, шарсан зайдас зардаг. Энэ мэт бүтээгдэхүүн хэрэглэснээр зарим оюутны гэдэс өвдсөн асуудал гарч байсныг эх сурвалж хэлсэн.

Харин  энэ сүлжээ дэлгүүр тус сургуульд байрлан үйл ажиллагаа явуулснаар оюутнууд буух эзэн, буцах хаягтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдгийг онцолж байв. 

Ингээд “Сирклчейн” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер Д.Баттүвшин үүссэн асуудалд байр сууриа илэрхийлсэн юм.

          -Танай компани шинэ салбараа АШУҮИС-д нээж байна. Үүнтэй холбоотойгоор зарим нэг асуудал үүсч, хаягаа буулгаад байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2; 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”–ын 10 дахь заалтыг үндэслэн төрийн өөрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах ажлын хүрээнд АШУҮИС-ийн төв сургуулийн 1 давхарт байрлах талбайд хүнс, барааны түргэн үйлчилгээний дэлгүүрийн зориулалтаар 100м2 талбайг түрээслүүлэх зарын дагуу сонгон шалгаруулалтад “Сирклчейн” ХХК оролцон шалгарсан юм.

АШУҮИС-ийн удирдлагын зүгээс сургуульдаа хүнсний бодлого явуулж байгаагаа илэрхийлсэн. Тэр агуулгаараа бол сургуулийн орчинд мансууруулах төрлийн ямар нэгэн зүйл зарахгүй байх. Мөн оюутны эрүүл мэндэд халтай байх бэлэн гоймон зэргийг зарахгүй байх тухай анхнаасаа ярилцсан байсан. Энэ ч утгаараа зөвхөн оюутнуудад зориулан дэлгүүрээ нээхээр төлөвлөөд байсан. Бусад салбар дэлгүүрүүдээсээ арай өөрөөр багш оюутан ажилтнуудын тав тухтай орчинг илүү бүрдүүлсэн ийм сүлжээ дэлгүүр нээгдээд байгаа.  

Хаягын тухайд бид урьд нь байсан Хаан банкны хаяг байсан хэмжээгээр тавьсан байсан. Гэхдээ сургуулийн орчны үзэмжинд нөлөөлж байна гэсэн саналыг тавьсан учир бидний зүгээс энэ саналыг хүлээн авч илүү жижигрүүлэхээр хаягаа аваад байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)