“Nokia” брэндийн таван камертай утсыг танилцууллаа

Испанийн Барселона хотод болсон "Дэлхийн гар утасны конгресс"-ын /Mobile World Confress, MWC 2019/ үеэр таван камертай “Nokia 9 PureView” ухаалаг утас танилцуулсан байна.

“Nokia” брэндийн гар утас үйлдвэрлэгч “HMD Global” компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, таван камераас зөвхөн хоёр нь өнгөтөөр харин үлдсэн нь хар цагаанаар зураг авдаг байна. Бүх камер зургийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээр авдаг учир илүү нарийвчлалтай буух аж. Камер болгонд 12 мегапикселийн мэдрэгч суурилуулжээ.

Үүнээс гадна, ухаалаг утсаар “RAW” форматаар зураг авах боломжтой. Мөн зураг засварладаг “Lightroom” программ суурилахаар “Adobe” компанитай гэрээ байгуулсан байна.

“The Verge” цахим хуудсанд мэдээлснээр, уг ухаалаг утас нь 6 ГБ-ын санах ойтой бөгөөд “Snapdragon 845” процессор суурилсан байна. “Nokia 9 PureView” нь мөн хурууны хээ болон нүүр царайгаар таних системтэй, 5.9 инчийн OLED дэлгэцтэй юм.

“Nokia”-гийн шинэ загварын ухаалаг утсыг гуравдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 699 ам.долларын үнэтэй байх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)