Хоёр ажилтанг 80 метрийн гүнээс аварч үлдсэн дөрвөн иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан.

Тус уурхайд хөрсний нуранги 17.00 үүссэн бөгөөд нурангид нийт зургаан ажилтан өртсөн байна. Ажилчдаас эхний ээлжинд хоёр ажилтанг 80 метрийн гүнээс аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал дээрдсэн байна. 19.00 цагийн үед Үндэсний аврах анги, Уул уурхайн аврах албаны нийт 20 аврагчийг хоёр нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар болсон.

Одоогоор уурхайд тус бүр нэг, нэг экскаватор, бульдозер нурангид дарагдсан байдалтай байна. Нуранги дор үлдсэн ажилчид нь осол болох тус техник дотор ажиллаж байжээ. Ажилчид эсэн мэнд байгаа нь тодорхойгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тус бүс нутагт өчигдөр шөнө 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөөнөөс болсон байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ тус осол газар хөдлөлтэй холбоотой эсэхийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. Мөн тус уурхайн зэргэлдээх хоёр ч уурхайд ийм нуранги үүссэн бөгөөд азаар хүн өртөөгүй гэнэ.

Дашрамд "Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Өнгөрсөн жил Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж нутгийн иргэд мэдээлэл хийж байсан юм. Нутгийн иргэд мэдээлэл хийхдээ "2018 оны долдугаар сарын 22-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гарган Ашигт малтмалын газарт өгсөн байна. Гэвч Ашигт малтмалын газраас үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаагүй байгааг эсэргүүцэж байсан" юм. Тухайн үед Төв аймгийн Засаг дарга “Эко алтан Заамар” компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоон лацадсан боловч маргаашнаас нь лацыг хөдөлгөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

 

Б.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)