АНУ, БНАСАУ нар Ханойн тунхаг бичиг байгуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Ун нарын Вьетнам улсын Ханой дахь хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр өчигдөр болсон. Тэдний уулзалт хөтөлбөрийн дагуу 45 минут үргэлжилжээ. Уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хамтарсан хэлэлцээр хийсэн бөгөөд хоёр улсын удирдагч Ханойн тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Ханойн тунхагт талууд цөмийн зэвсгээс ангид байх гэсэн агуулгыг лавшруулсан байна.

Мөн АНУ болон БНАСАУ-ын энэ удаагийн хэлэлцээр ихээхэн үр дүнтэй болсон талаар хоёр орны удирдагчид онцлов. Тэд тунхаг бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНАСАУ-д тусалж, эдийн засгийн хөгжлийн боломж бүрдүүлж өгөхөд бэлэн байна. Хэрэв БНАСАУ цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзаж, эдийн засгийг хөгжүүлэхэд илүүтэй анхаарвал дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс болон хөгжих боломж нээлттэй” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)