Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх нь. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар 4-9 градус, бусад нутгаар 1-6 дулаан байна.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)