Зүй бусаар хорогдсон малын мах хадгалж байжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэсч байгаатай холбоотой үхсэн малын мах худалдан авах, худалдаалагдах, бэлтгэн нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад үхсэн малын мах хадгалж байсан нэг зөрчлийг илрүүлж, нийт 500 кг махыг хураан авч эзнийг байлцуулан Өлгий хогийн цэгт шатааж устган, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэвэр ногдуулж барагдуулав. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.43.252)

    2019-03-14

    ийм хүмүүсийг овог нэртэй бичих хэрэгтэй үнэн худал мэдэгдэхгүй толгой эргүүлсэн зүйл сараачих юм