Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг...

Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст туслах үүднээс нэгэн зөвлөгөөг нийтэлж байна. Тиймээс заавал цаг хугацаа товлож тамхинаас гарна гэж суух биш, яг одоо, өнөөдрөөс эхэлж тамхидалттайгаа тэмцээрэй.

Тухайлбал:

-Тамхи татах нь стрессийг багасгадаг гэж үздэг. Бүр оргүй ч юм биш. Гэхдээ эрүүл мэндээ хордуулж байж стрессээс гарах албагүй.

-Асуудалтай тулгарахгүйн тулд өөрийн амьдралыг илүү зохион байгуулалттай болго.

-Тамхи татмаар санагдвал чихэр хүлх.

-Тамхи татах хугацаагаа аль болох уртасгах арга хэмжээ ав. Зарим хүн ном сонин уншаад сатаардаг шүү дээ.

-Тамхи татах хүслийг өдөөгч кофе, согтууруулах ундаа зэргээс татгалз, хол бай.

-Тамхинаас гарч буй үедээ элдэв уулзалт, шоунд оролцохгүй байвал зүгээр.

-Тамхинаас гарах чин хүсэлтэй бол тамхитай орчноос ядаж л хориод хоног хол байсан нь дээр.

-Бүр тэсмээргүй бол тамхиа нэг сороод унтраа.

-Гар чинь завгүй байгаа гэх мэт үеийг ашиглан тамхи татахгүй бай.

-Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү гэдэг шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)