Монголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлнэ

Монголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна.

Өнөөдрийн байдлаар барилгын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ оны 4 дүгээр улиралд 2200 хүний спорт танхимыг ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-иас мэдээллэж байна.

20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна. Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн Улсын төсөвтэйгээр “Нэмбар” ХХК гүйцэтгэж байгаа юм.

2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан тул 2017 оноос аймгийн удирдлагууд Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгуулснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл урагшаа хөдөлсөн юм.

 

Аймгийн Монгол Ардын Намын хорооноос 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөртөө “Спорт цогцолборын төвийг бүрэн ашиглалтанд оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ." хэмээн тусгасан нь ийнхүү биелэлээ олж байна.

М.ГҮНЖИЛХАМ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.249.202)

    2019-03-13

    xayan muu golog chi toxi bilvv tonuulchin bilkvv neg xuwiin yumaa sport tsogtsolboriin toswoos shaaj tvrvvlj bosgoo biz dee,songuuli doxood irexeer ami chini temtseed bosgosn ner zvvx sanaa bna uu, chi odoo yu ch xiigeed darxanaas daxij xoolond orox xog chini ongorson, daraagiinx ni eelj xoolondoo orog, chi bol yazartlaa idsen gaxai, chamaig odoo nyadalgaanii tseg rvv achix bolson,megj,tooroinuudtai ni tsug achixaa martaw,darxanchuud aaaa,