Шүүгч нарын гэр бүлд аюул заналхийлэл учрах нөхцөл байдал бий болж байна

Шаардлага

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсын шүүхийн зарим нэр бүхий шүүгчдийн хянаж байгаа болон эцэслэн шийдвэрлэсэн хэргийнх нь талаар бодит бус, илт үндэслэлгүй, буруу ташаа, нотлогдоогүй асуудлаар тэдний алдар нэр, харьяалагдах шүүхийнх нь ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, шууд утгаараа шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилго бүхий оролдлого, сөрөг мэдээлэл, гүтгэлэг, доромжлолыг зориуд тарааж байгаа нь хэрээс хэтэрлээ.

 

Шүүх, тодорхой шүүгчид рүү чиглэсэн энэхүү бусармаг гүжирдлэг нь тэднийг аль нэг улс төрийн нам, эвсэл, бусад зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн гишүүн, тэдний гар хөл мэт ойлголтыг нийгэм, иргэд, олон нийтэд төрүүлэх, улмаар төрийн болон шүүх эрх мэдлийг хууль бусаар, хээл хахууль, шан харамж, албан тушаалын наймааны хэрэгсэл болгон ашиглаж, шударга ёсыг хөсөрдүүлж байгаа мэт төөрөгдлийг үүсгэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэх, хуулиас давуу байдлыг өөрсдөдөө бий болгох агуулгатай гэдэг нь хэнд ч илэрхий ойлгомжтой байна.

 

Байдал ийм байхад Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4. “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шуүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах”, мөн зүйлийн 5.1.4 “Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах", мөн зүйлийн 9.1.2 “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж тус тус заасан үндсэн үүрэгтээ Шүүхийн ерөнхий зөвлөл хойрго хандаж биелүүлэхгүй байгаа нь зориуд гүжирдсэн мэдээлэл түгээж байгаа этгээдүүдтэй нэгдмэл сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй гэх ойлголтыг шүүгчдэд төрүүлж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэхүү хариуцлагагүй байдал, эс үйлдэхүй нь эцэстээ Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөх, шүүгчдийн хараат бус байдал өнөөдрийнхөөс ноцтойгоор алдагдах, тэдний гэр бүлд бодит аюул, заналхийлэл учрах, хавчин гадуурхах нөхцөл байдал руу түлхэж байна.

 

Иймд,

-Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан үндсэн үүргээ зохих ёсоор ягштал биелүүлж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг сахин хангуулж, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах бодитой, тодорхой арга хэмжээ авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс; 

-Шүүхэд хянагдаж байгаа, шүүх эцэслэн шийдвэрлэсэн хэргийн шийдвэр, түүнийг шийдсэн шүүгчдийг Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг үл тоомсорлон хувийн болон улс төрийн, бусад сонирхлын улмаас гүтгэн доромжилж буй этгээдүүдээс энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг ШААРДАЖ байна.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Монголын ард түмний эрхэм зорилгыг биелүүлэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, эрх зүйт төрд суурилсан ардчилсан нийгмийн үндэс, үнэт зүйл, тулгуур багана болсон Шүүх эрх мэдэл нь ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш тогтвортой байж, шүүгчид нийгэмд шударга ёсыг тогтоох Үндсэн хуульд заасан чиг үүргээ нэр төртэй, хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлсээр ирсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараасан шүүх эрх мэдлийн эсрэг зүй бус дайралт, илтэд үндэслэлгүй мэдээ мэдээллийг үл хайхран, Шүүгч-гишүүд хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчмаа урьтал болгож, шүүн таслах ажлаа итгэл үнэмшилтэй, хэвийн явуулна гэдэгг итгэлтэй байна.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • ЗОЧИН (150.129.142.167)

    2019-03-14

    ХЭРЭГ ХИИСЭН ХҮНИИГ СУЛЛАДАГ ШҮҮГЧИИГ ШУДРАГА ШҮҮГЧ ГЭХ ЮМ БИЗДЭЭ ТЭГВЭЛ МОНГОЛЫН ШОРОНД БАЙГАА БҮХ ХОРИГДОЛЫГ СУЛАЛЧИХ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН НОВШНУУД ЮУ ГЭНЭ ВЭ

  • зочин (66.181.176.97)

    2019-03-13

    та нарын хииж байгаа үйлдэл бүр чинь ард түмнии дургүйг хүргээд байгааг харж байгаа биздээ

  • идэр (202.9.43.158)

    2019-03-13

    Шүүгчид шудрага ёс ярьж ШААРДЛАГА гаргах нь ёс зүйд үл нийцэх байхаа ард түмэн та нарыг үзэн ядаж байна . Шудрага байцгаа идэж уухаа боль бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахаа боль, эх орныхоо эрх ашигт нийцсэн шудрага шийдвэр гаргаж бай. Монголын шүүгч нар арай л дэндүү АВИЛГАЧ...

  • Иргэн (202.179.27.30)

    2019-03-13

    Манай улс шүүхгүй болоод олон жил болж байна даа. Ямар нүүрээрээ мэдэгдэл гаргаж, үндсэн хууль ярьж чадаж байна аа. Авилга зуучилж, тарааж байгаад түрүүчээсээ амиа хорлож эхэллээ. Ийм хувь тавилан олон хүнийг хүлээж байгаад эргэлзэх юм алга аа. Одоо бүр өргөдөл хүлээж авахдаа хүртэл авилга авдаг болсон. Маш тэнэг юм хэлж, олон дахин буцаана. Харин юм өгчихсөн бол маш түргэн шийдээд шан харамжаа нэхэж байгаад авна. Одоо ажиллаж байгаа бүх шүүгчдийг халаад дахин сонгон шалгаруулалт хийж, олон нийтийн санал асуулга явуулаад шинээр томилох хэрэгтэй. Ийм эрх Ерөнхийлөгчид байгаа.

  • u (43.228.131.90)

    2019-03-13

    идэж уух, авилга авахаа л больчих л доо!

  • Зочин (202.9.42.144)

    2019-03-13

    Ямар үед үндсэн хууль ярьж ямар үед идээ угаагаа ярьдаг новшууд вэ

  • ТОРЗОН (202.179.25.14)

    2019-03-13

    ИХ ИДСЭНИЙ ДАРАА АМАР ТЭГЭХГҮЙ БОЛ ХАГАРНА