Барилгуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж нааж байна

Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц байна гэсэн судалгааг 2018 оны эцсээр гаргасан. “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм. Тухайлбал нэгдүгээр улиралд 32000 ширхэгийг, хоёрдугаар улиралд 27000 ширхэг, гуравдугаар улиралд 26000 ширхэгийг тус тус хэвлүүлж байршуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу нэгдүгээр улиралд байршуулах 32000 ширхэг стикер наалтны эхний ээлжинд хэвлэгдэж бэлэн болсон 5000 ширхэг наалтыг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 04-ний өдрүүдэд байршуулж ажилласан бол үлдсэн 27000 ширхэг стикер наалтыг гуравдугаар сарын 11-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулж ажиллана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)