“Эко-Алтан Заамар” компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанид ноцтой осол гарсан билээ.  Тэгвэл компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Төв аймгийн цагдаагийн газар компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь эрсэдсэн хэрэгт Эко Алтан заамар компанийг буруутган Эрүүгийн хэрэг нээсэн байна. Учир нь тус компанийн ил уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдаж, хоёр иргэн хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт гарах болсон шалтгаан нь тухайн компани нуурын усаа карьертай ойрхон байрлуулснаас болж нуур хальж, нуралт үүссэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)