Мах боловсруулах үйлдвэрүүдээс 31 зөрчил илэрчээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг.

Энэхүү ажлын хэсгийн  Ахлагч, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтад 11 үйлдвэр хамрагдсан бөгөөд нийтдээ 31 зөрчил дутагдал илэрсэн байна. Тодруулбал урьдчилсан хяналтад хамрагдаагүй, дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Бугат-Эрхэс ХХК-д 500.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, “Эрээн сити юнайтэд” ХХК, “Мөнх төгрөг” ХХК-ийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Нийт гарсан зөрчлөөс 21-ийг буюу 68 хувийг нь арилгуулж, 15,5  сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан бөгөөд бусад зөрчлүүдийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар болон шаардлагуудыг хүргүүлж ажилласан байна.

Үндсэндээ мах экспортлож байгаа нь сайшаалтай ч БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн нэрийг ашиглан зөвшөөрөлгүй аж ахуй нэгжүүд дулааны аргаар мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн БНХАУ-ын иргэд олноор мах худалдан авах, боловсруулах үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн өвөл Хятадууд их хэмжээний мах нөөцөлж өндөр үнээр худалдан авч, худалдааны төвүүд махны хомсдолд орж, үнэ хөөрөгдөж эхэллээ гэсэн мэдээлэл түймэр шиг дэгдсэн. Үүний уршгаар махны үнэ ханш хөөрөгдөж, тодорхой хэмжээнд хомсдол ч бий болсон юм. Иймээс махны үнийг зохиомолоор өсгөх асуудалд хатуу анхаарч арга хэмжээ авч ажиллахыг мөн НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн ахалсан ажлыг хэсэг тайландаа тусгасан байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zochin (66.181.160.87)

    2019-03-15

    mongoloos arabuud honi ymaanii olon gedes ymarch tatvargui olon jil gadaadad gargaj odoo uul uurhaigaas iluu ih ashig olj olon ter bumiin ezed bolson .tor zasag anhaaraldaa avah bolson bish uu.

  • (103.229.120.81)

    2019-03-15

    hytaduud mah avaad baigaa n unen bolood l mahnii une iim bolson.er n mongolchuud mungunuus bolood hytaduudiin gar, hul bolood bn.teneg ymaa.uursnuu mah avah mungugui bolohoor hytaduudad uilchilj bn.uund tur anhaarah estoi doo.

  • (103.229.120.81)

    2019-03-15

    mongolchuud huns,ter dundaa mahnii talaarh bodlogoo uurcduu heregjuuleh n zuv ymaa.mahiig hytad hunii gart oruulj bolohgui shuu de. ene bol ayul ym.tur uuniig anhaaraldaa bainga baigah estoi.sain shalgaad bodlogoo bolovsruulah heregtei.uursnuu mahaa beld.

  • новшнууд (202.9.42.34)

    2019-03-15

    ер нь яах гэж анхнаасаа өмхий хар хужаа нарт эрхийг нь өгсөн юм бэ..хужаа нар мэдээж монголын махны зах зээлийг атгандаа оруулах гэж л мах экспортлох хуулийг гаргахад нөлөөлж бас гаргуулсан гэдэг нь ойлгомжтой.. хужаа нар махаар дутаад балраад байгаа юм байхгүй..угаасаа эрт үеэсээ мах гэж мэдэхгүй царцаа жоом хархаар л хоолож ирсэн хүмүүс шүү дээ..монголоос хятадруу мах экспортлоно гэдэг зохион байгуулалттай жүжиг.зүгээр л монголыг ганц амин зуулгаас нь салгах гэсэн хятадуудын хар бодлого..өөр юу ч биш..одоо наад муу даварцан хужаа нарыг бүгдийг нь монголоос хөөж гаргаад энэ олон ажилгүй байгаа залуучуудад, монголын жижиг компаниудад эрхийг нь өгөх хэрэгтэй..ер нь яахаараа гаргасан шийдвэр нь дандаа монголын талд алдагдалтай шийдвэрүүд байдаг юм бэ..албаар тэгж байгаа юм шиг..

  • з (150.129.143.98)

    2019-03-15

    Хятадууд их хэмжээний мах нөөцөлж өндөр үнээр худалдан авсан нь үнэн юм уу, эсвэл худлаа үнэ хөөрөгдсөн юм уу тайлбар хийгээч