Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 7.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 68(0.9%)-аар өсжээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс өсөхөд хулгайлах гэмт хэрэг 945 (32.3%), өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 429 (9.2%), дээрэмдэх гэмт хэрэг 144 (43.2%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 109 (6.3%)-өөр буурсан хэдий ч, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 471 (6.1 дахин), гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 54(65.1%), залилах гэмт хэрэг 252 (26.6%), мал хулгайлах гэмт хэрэг 163 (78.4%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 2 сард 35.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 7.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 3.4 (10.7%) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 5.6 (3.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 2 сард 1.5 мянган хүн гэмтэж, 348 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 67 (4.7%)-гоор, нас барсан хүн 63 (22.1%)-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2019 оны эхний 2 сард 7.1 мянга болж, 490 (6.9%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 3.3 мянга (46.3%) нь эмэгтэйчүүд байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард 448 болж, өмнөх оны мөн үеэс 73 (19.5%)- аар, хүүхэд оролцсон хэрэг 83 болж, 35 (72.9%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 412 болж, 315 (4.2 дахин)-аар өсөж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 299 болж, 28 (8.6%)-аар буурчээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард улсын дунджаар 35 болж, өмнөх оны мөн үеэс 1 (2.9%)-ээр өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард 137 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 (65.1%) өөр өссөн байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний 2 сард 371 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 163 (78.4%)-аар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1.5 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 6.0 (43.6%) мянгаар, баривчлагдсан хүний тоо 104 (7.4%)-өөр өссөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)