Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгчээ. Тэрээр өргөдөлдөө “Миний бие шадарга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамжсан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гаргаж зүтгэх шаардлагатай боллоо.

Мөн сүүлийн үед Н.Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталчилж харуулах боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • kkkk (103.229.120.8)

    2019-03-17

    Nadaas muukhai bichigtei hun said bsan gej bodohoor l adgiin noiliin nogoon tefnuud l ene ulsiig udirdaj bna daa

  • Зочин (202.21.124.133)

    2019-03-15

    Ха ха энэ хүн улс төрийн шоучин байсаар насыг барж байна. Өөрөө засаглах жилүүдэд эдийн засгийн сүйрэл, өгөөжгүй их өр, их халаа сэлгээ, их авилгын үлгэр загварыг үзүүлсэн Н.Алтанхуяг одоо болноо. Одоо Түүнийг яаж ч саагаад юм гарахгүй, Хор найруулга, явган заль, хоосон ам ... хангалттай баяжсан .. зүгээр л бизнесээ хийгээд явчаач.