Утаа ба Эрүүл мэнд

Үндэсний статискийн хорооноос өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, ургийн гажиг, дутуу төрөлт, ханиад, хатгалгаа, зүрхний шигдээс, хотын хүн амын төвлөрөл, гэр хороолол, утаа, агаарын бохирдол зэрэг бид бүхэнд тулгамдсан асуудлуудыг тоон үзүүлэлтээр холбон судалжээ

Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж Монгол Улсын хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 2018 онд 339 өдөр давж, сүүлийн 8 жил тоосонцрын агууламж давсан өдрийн тоо тасралтгүй өсөж байна.

Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж 2011 онд жилийн 365 хоногийн 63.3-66.3 хувь буюу дунджаар 237 өдөр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байсан нь 2018 онд 92.2-93.0 хувь буюу 338 болж тасралтгүй өссөн байна.

Улаанбаатар хотын 1 км2 газар нутагт 1989 онд 169 хүн ногдож байсан бол 2017 онд нийт хүн амын 45.2 буюу 1.4 сая хүн амьдарч, 1 км2 газар нутаг 311 хүн ногдож 1989 оноос 1.8 дахин нэмэгджээ.

Амьсгалын тогтолцооны өвчлөл агаарын бохирдол ихтэй 10 дугаар сараас дараа оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд бохирдол багатай бусад сараас 2-3 дахин их, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл бусад насны хүн амын өвчлөлөөс 15.6-30.2 дахин их байна. Улаанбаатар хотод 2018 онд 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт 69 болж, улсын дунджаас 15-аар их, харин 2014 оны хотын түвшнээс 3.3 дахин их болж өссөн байна.

Улаанбаатарт 1000 амьд төрөлтөд ногдох дутуу төрөлт 2014 оны 1-р сард 52 байсан бол 12-р сараас өсөж 2015 оны 1-3 сард хамгийн өндөр 83- 98-ын хооронд болсон. 2018 оны 1-5 сарын дундаж хамгийн их буюу 87 болж, өмнөх оны дунджаас 8, 2016 оныхоос 14-өөр өссөн.

10 000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл өвчнөөр өвчлөгчид 2018 онд 144 болж 5 жилийн өмнөхөөс 18-аар, 10 жилийн өмнөхөөс 27-гоор өссөн байна. 10000 хүн амд ногдох уушгины архаг бөглөрөл хамгийн их нь 2017 онд 169, хамгийн бага нь 2011 онд 112 байсан.

Амьсгалын тогтолцооны зарим өвчнийг насны бүлгээр авч үзвэл 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн түвшин бусад насныхнаас өндөр байна. Тухайлбал, цочмог бронхит ба цочмог бронхиолит өвчин бусад насны бүлгийн хүн амын дундажтай харьцуулахад 30.2 дахин, хатгалгаа 15.6 дахин их байна.

Улаанбаатар хотод 10 000 хүүхдэд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 2018 оны байдлаар 1808 болж, 5 жилийн өмнөхөөс 1.4 дахин, 10 жилийн өмнөхөөс 1.9 дахин өссөн байна. 

Энэ бол бид бүгдэд хамааралтай асуудал. Аль нэг нам, аль нэг Засаг, аль нэг яам, аль нэг хот, аймгийг буруутгах бус, харин нийтэд хамаарах асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэмий хоосон улстөржилт асуудлыг шийдэхгүй..

Судалгааг бүрэн эхээр нь заавал татан авч уншаарай. Бусаддаа ч хуваалцаж, хүн бүр тунгаах хэрэгтэй.

http://1212.mn/BookLibraryDownload.ashx…

Үндэсний статистикийн хороо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)