“Бэлгэвчний АТМ”-ын анхны загварыг туршина

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй олон нийтэд инновацийн соёлыг түгээх, өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих зорилго бүхий хөтөлбөрийн ээлжит танилцах аялал боллоо. Энэ удаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг урин “Улаанбаатар инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн “Инновацийн экосистемд төрийн оролцоо”, “Гадаадын их дээд сургуулиудад элсэн оролцоход анхаарах зүйлс”  сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Онцлох стартап буланд мэдээллийн технологи, IoT чиглэлийн гарааны бизнес болох  “Бийлог” ХХК оролцон үйл ажиллагаа болон ирэх Даваа гарагт нээлтээ хийж “Улаанбаатар инновацийн төв”-д анхны загвараа турших гэж буй “Бэлгэвчний АТМ”-ын талаар танилцууллаа. Залуучуудын бэлгийн боловсролыг сайжруулах бэлгэвч худалдан авахад гардаг хүндрэлүүдийг бууруулах зорилготой бүтээгдсэн энэ бүтээл удахгүй олон нийтийн газруудаар байрших болно гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)