"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат гэх эрхэм  Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулж нэлээд олон монголчуудыг хохироосон. Тодруулбал, уг сүлжээнээс болж  нийтдээ 11734 иргэн хохирсон гэсэн байдлаар мэдүүлэг өгч шалгагдаж байгаа аж.

Тус хэргээр шалгагдаж байсан БҮгд  Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат  шалгагдаж байгаа ч тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлж одоогоор олдоогүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Түүний  6.9 тэрбум орчим төгрөг мөн 400-гаад сая төгрөгийн үнэтэй авто машин, 3 тэрбум орчим төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг тус алба хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)