Никель Ганбаа хар тамхины хэргээр шалгагдаж байна

“Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хавсарган авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)