ҮСХ, ОБЕГ-тай санамж бичиг байгуулав

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Гамшгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа дэлхийн болон үндэсний түвшний бодлого, хөтөлбөр, олон улсын конвенц, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, улс, орон нутгийн түвшинд гарч байгаа гамшиг, осол, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, гамшгийн чиглэлээр бодлого боловсруулах, төлөвлөх, эрсдэлд анализ хийх, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах зэргээр гамшгийн статистикийн мэдээллийг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа гэнэ. Тиймээс тус байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн нэгдмэл аргачлал, арга зүйн дагуу нэгтгэн гаргасан үнэн бодитой, чанартай статистикийн тоо, мэдээлэл нь тухайн салбартай холбоотой өнгөрсөн, одоогийн байдлыг илэрхийлэх нотолгоо болж, ирээдүйг төлөвлөх, бодлого, боловсруулах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтойг энэ үеэр хэллээ.

Мөн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх, анализ, дүн шинжилгээ хийх, өмнөх хугацааны статистикийн мэдээллийг ашиглан осол, гамшгийн үйл ажиллагааны тактик боловсруулах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн мэдээлэл солилцох, мэдээллийн чанарыг сайжруулах, судалгаа шинжилгээ, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)