Ноолуурын үнэ “Эмээлт” зах дээр 115 мянган төгрөг байна

Өнгөрсөн онд ноолуурын доод үнэ 100 мянган төгрөгийн ханштай байсан. Тэгвэл энэ онд ч ноолуурын ханш буухгүй байх төлөвтэй байгаа юм.

Өчигдрийн байдлаар ноолуурын үнэ “Эмээлт” зах дээр 115 мянган төгрөг байна. Жилийн жилд ноолуурын үнэ дотоодын ченжүүдийн тоглолттой холбоодог байдаг тул Хөдөө аж  ахуйн биржээ үнэ тогтоож, дуудлага худалдаа хийж буй. Тодруулбал, өнгөрсөн онд Баянхонгор аймагт тус дуудлага худалдаа хийсэн бол энэ  сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г зохион байгуулах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)