Нислэгийн хөөрөлт, буултын мэдээг шуурхай авах боломжтой

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Иргэний нисэхийн дүрэм 175-ын дагуу гэрчилгээжсэн, Монгол Улсын хэмжээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхлэн явуулдаг байгууллага юм. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны инженерүүд нь тус албанаас боловсруулан гаргаж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “AIS Mongolia” нэгдсэн аппликэйшнийг зохиож, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү аппликэйшн нь Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл, NOTAM мэдээ, Нислэгийн цаг уурын мэдээ болон Монгол улсад үйлдэгдэж буй нислэгийн мэдээллийг англи, монгол хэлээр хэрэглэгчдэд хүргэх зориулалттай юм.

Хэрэглэгч интернетийн сүлжээнд холбогдсон "Android" болон "Apple iOS" үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас ашиглагч хэн бүхэн “AIS Mongolia” аппликэйшнийг үнэгүй суулган ашиглах боломжтой.

Хэрэглэгчид нислэгийн хөөрөлт, буултын цагийн мэдээллийг авах сонирхол их байдаг тул “AIS Mongolia” аппликэйшний Нислэгийн мэдээ цэс болон уг цэсээс нислэгийн мэдээллийг хэрхэн авах талаар дурдъя.

Энэхүү цэсэд Монгол Улсад үйлдэгдэх тогтмол нислэгүүдийн цагийн хуваарь болон өдөр тутам үйлдэгдэж байгаа нислэгүүдийн хөөрөлт, буултын цаг, нислэг үргэлжлэх тооцоот цаг, онгоцны маяг, нисэн гарах, нисэх ирэх аэродромын мэдээллүүд байх ба хэрэглэгч уг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.

Жишээ нь 2019 оны гуравдугаар сарын 19-ний MGL502 аяллын дугаартай Токио/Нарита/-Улаанбаатар чиглэлийн нислэгийн мэдээллийн дараах байдлаар авч болно.

Тус аппликэйшний Нислэгийн мэдээ цэс рүү ороод, тухай нислэгээ сонгоход мэдээлэл нь дараах байдлаар гарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)