Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгоход 120 сая ам.долларыг зарцуулна

Өчигдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд тус банкнаас Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг нийт 99 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна.

ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах стратегийг баталсан. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах боломж бүрдсэн гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

 Зээлийн хэмжээ нь 300 сая ам.доллар, эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил аж.

Энэ үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын Б.Чойжилсүрэн зээлийг зарцуулах төслийн талаар тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэрээр, 

Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замыг дөрвөн урсгалтай болох төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн 120 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулахаар болсныг онцлохын зэрэгцээ бусад төсөл арга хэмжээг тусгайлан ярилцаж шийднэ гэж байлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • Irgen (50.227.79.61)

    2019-03-20

    Neg l goyo zuragnuud. Ashiglaltand orohdoo zurag shigee baigaarai gej eruue.

  • Иргэн (122.201.21.1)

    2019-03-20

    Японуудаар хамтраад НАРНЫ ЗАМ шиг чанартай зам бариулаарай. Хэзээ ч Хятадуудаар бүү бариулаарай. Хятадууд дандаа хулхи мөн авилга өгнө.

  • Санал (182.160.38.247)

    2019-03-20

    Дөрвөн урсгалтай биш, дөрвөн эгнээтэй гэж бичдэг болоосой.