Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийж байна

НМХГ-ын даргын 02-02/79 тоот “Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 5 махны үйлдвэрийн үйл ажиллагаанд 1.2.1 кодтой хяналтын хуудсаар төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 6 заалт бүхий 02-02-234/11, 02-02-216/12 дугаартай 2 албан шаардлага хүргүүлэн, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх хугацаа болоогүй байна.

Хяналт шалгалт 41.6 хувьтай үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)