Шүдний ОО, сойзгүй үед шүдээ хэрхэн цэвэрлэх вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлөх, байнгын голомтот халдварыг багасган эрүүлжүүлэх чухал хүчин зүйл гэж үзэж байна. Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу улс орнууд шүд, амны хөндийн зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар 2000-2020 онд хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна.

Хүн амын дийлэнх хувь нь хот суурин газар шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаархи хүн амын мэдлэг дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болж байна. 

Шүд цоорох өвчний улмаас гүйлсэн булчирхайн үрэвсэл, зүрх судас, үе мөч, бөөрний өвчин зэрэг бие махбодийн бусад эрхтний халдвар, харшлын өвчин үүсч даамжирдаг. Иймээс орчин үед шүд цоорох өвчнийг нэг талаас шүдээ арчлах, зүй зохистой хооллох зэрэг амьдралын хэвшлээс шалтгаалдаг өвчин, нөгөө талаас нянгийн халдвараар үүсдэг, өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварладаг халдварт өвчин буюу халдварын голомт гэж үзэж байна. Хүн ам, хүүхэд, залуучуудын дунд амны хөндийн эрүүл ахуйн талаархи мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшиж чадаагүйгээс шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдлийн улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмтэй харилцах өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж амьдралын чанарыг бууруулахад хүргэж байна. Иймд бид дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)