Өнөөдөр болох зарим үйл явдал

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 22-ний баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

11:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

12:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

15:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

КОРПОРЕЙТ КОНВЕЙШН ТӨВ

09:00 цагт: “Mongolia gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн олон улсын хурал, үзэсгэлэн болно. Утас: 70111106, 80591899, 89113499

НҮБ-ЫН БАЙР

09:00 цагт: Үндэсний сайн дурын илтгэлийг боловсруулах ажлын хүрээнд агаарын бохирдлын асуудлаар илтгэх тайлангийн төслийг бэлтгэх уулзалт болно. Утас: 99119317

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10:00 цагт: "Түүх мартахгүй" уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

"ХОЛИДЭЙ ИНН" ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Дэлхийн усны өдрийн нэгдсэн арга хэмжээ болон "Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ" төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно. Утас: 88054040

БЛЮ СКАЙ

10:00 цагт: Хүүхэд биш харин сургуулийн орчин, багш нар хүүхдийн онцлогт тохирох шаардлагатай талаарх туршлага солилцох уулзалт болно.

НМХГ

10:30 цагт: Барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хийгдэж буй хяналт шалгалт, анхаарах асуудлууд, Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

СЭМҮТ

11:00 цагт: Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 24 цагийн утасны үйлчилгээ үзүүлэх төвийн нээлт болно. Утас 99182664.

УУХҮЯ

11:00 цагт: “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99089666, 99160069

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:30 цагт: Хан-уул дүүргийн гуравдугаар хороо, Нэхмэлийн 15, 19 дүгээр байрны оршин суугчдад шинэ орон сууцны түлхүүр гардуулна. Утас: 99082884, 91991175, 99111879

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Би нар" киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Тээврийн цагдаагийн албанаас  мэдээлэл хийнэ.

ГОЛОМТ БАНКНЫ ЯАРМАГ ДАХЬ САЛБАР

14:00 цагт: 114 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдыг банк санхүүгийн байгууллагатай танилцуулах уулзалт болно. Утас: 99053793

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)