Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.

Нэр дэвшигч Аюушийн Ганбат нь 1962 онд төрсөн, 1979-1983 онд хуучин ЗХУ-ын Одесс хотод Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1988-1991 онд Москва хотын Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. Газрын артиллерийн команд-штаб, оператив-тактик, оператив-стратегийн мэргэжилтэй, боловсролын докторын зэрэгтэй, 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

Тэрбээр 1983 онд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 1983-1997 онд Батлан хамгаалах яамны 7 дугаар хэлтэс, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр газарт офицер, Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллажээ. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орон тооны бус шинжээчээр ажиллаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.131.233.190)

    2019-03-25

    хараалынхаа үгийг ч зөв бичиж чадахгүй. Согтуу балай юу? чи ха ха

  • zochin (66.181.191.50)

    2019-03-23

    naad bizda chin uurchlult xiij chada yum bolovuu daa

    2019-03-23

    хараалынхаа үгийг ч зөв бичиж чадахгүй. Согтуу балай юу? чи ха ха