Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болохтой холбогдуулж хотын дарга захирамж гаргав

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа.

Санал авах өдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ.

Мөн санал авах өдөр болон техникийн тооллого хийх өдөр буюу 3 дугаар 23, 24-ны өдрүүдэд тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)