Агаарын бохирдлыг бууруулъя гэвэл одоогийн баримталж буй үзэл баримтлал, бодлогоо шинэчлэх ёстой

Агаарын бохирдолтын хэмжээ тууштай буурахгүй байгаа шалтгаанаа эргэн харж алдаа оноогоо шүүн хэлэлцэж, баримталж буй үзэл баримтлал, бодлого зорилтоо шинэчилж өөрчлөх бодит шаардлага тулгарч байна. Миний бие Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс баримталж буй үзэл баримтлал, тактик, бодлого зорилтыг буруу тодорхойлсноос бууруулах бус улам ихэсгэж байна гэж үздэг мэрэгжилтний нэг.

Энэ талаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ буурахгүй улам ихэснэ” (Өдрийн сонин 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр) гэж гарчигтай захидлыг төрийн дээд албан тушаалтан нарт хандаж нийтлүүлсэн байлаа. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй яам, агентлагууд, хороо, нэгжүүд, хотын захиргаа хир хүлээж авсаныг мэдэхгүй юм байна. Харин утсаар ярьсан, уулзсан хүмүүс нэлээн сонирхож тооцоо судалгаа дээр үндэслэж энгийн ойлгомжтой аргаар үзэл бодол, санал санаачилгаа дахин илэрхийлэхийг зөвлөсөн юм. Агаарын бохирдлыг бууруулах талаар бидний дэвшүүлж буй санал зөвлөмж нь одоогийн баримталж буй тактик бодлого, төлөвлөгөөнд шүүмжлэлтэй хандаж арай өөр сэтгэлгээ, өөр өнцгөөс харж өөр байр суурийг илэрхийлж байгаагаар онцлог юм.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулахад орон сууцжуулалтыг хамгийн шилдэг арга гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. 

 

Энгийн тооцоо хийе: Хоёр өрөө бүхий сууц сард дунджаар 250-300квт жилд 3000-3600квт цахилгаан хэрэглэж байгаа бөгөөд 1квт цахилгаан үйлдвэрлэхэд Багануурын нүүрсээр тооцвол 800грамм нүүрс “зарцуулна". Хамгийн бага утга 3000 квт-аар тооцвол 2400кг нүүрс болно. Цаана нь жил бүрийн есдүгээр сарын 15-наас дараа жилийн тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд хэрэглэсэн болон бүтэн жилийн турш ашигладаг гал тогоо, банн, алчуур хатаагч, гар нүүр угаалтуурын халуун усны дулаанд зарцуулсан түлш (нүүрс)-ийг тооцоолж нэмье.

Орос улсын стандартаар 1м2 талбайг халаах дулааны хэрэглээний норматив 0,02 Гкал/м2, 1 хүний халуун усны хэрэглээ 3,6м3/сар, 1мЗ-усыг халаахад зарцуулах дулаан 0,051 Гкап болно. Мөн орон сууцны талбай 60м2, ам бүлийн тоог дөрөв, байр халаах хугацааг найман сар байх тохиолдолд дулаалцуулганд 9,2Гкал/жил, халуун усанд 8,81Гкал/жил нийт 18,0Гкал дулаан хэрэглэх бөгөөд өнөөдөр ДЦС-ууд 1Г кал дулааныгүйлдвэрлэхэд Багануурын уурхайн 366кг нүүрс зарцуулна. Жилд 6048кг нүүрс буюу цахилгаантайгаа нийлбэл 8400 кг болно. Энэ тооцоонд ашигласан тоон үзүүлэлтүүд тухайн газар нутгийн байршил, цаг уурын онцлог, барилгын дулаан алдагдал, түлшний төрөл зэргээс хамаарах боловч хамгийн бага утгаар нь тооцоолсон учир түлж буй нүүрсний хэмжээ улам ихсэх магадлалтай болно. Үүнээс гадна байрны орц, хонгил, гудамжны гэрэлтүүлэг, цахилгаан, дулааны дамжуулах шугамуудын алдагдлуудын хувийг тооцох ёстой. Гэтэл Монгол гэр, жижиг орон сууц жилд 5000кг орчим нүүрс түлдэгтэй харьцуулбал 60м2 талбайтай орон сууц 70 шахам хувиар илүү нүүрс хэрэглэдэг байна. Орон сууцжуулалт зөвхөн агаар бохирдуулдаг юм биш. Туул голын сав дагуух элс, хайрганы карьеруудын ухсан нүх, элэгдсэн хөрс, ойр хавийн бургасыг тайрсан огтолсон, олон орон сууцны цэвэр бохир усны хэрэглээ нэмэгдэж цэвэрлэх байгууламжийн ачааллыг ихэсгэсэн зэрэг хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэгийг бид мэднэ. Агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлж буй бас нэг сөрөг хүчин зүйл бол гэрийн хорооллын айлуудыг цахилгаан халаагуураар дулаацуулж үнийг тэглэж байгаа явдал юм. Ойлгуулахын тулд энгийн тооцоо хийе. Гэр хороололд Зквт-ийн чадалтай цахилгаан хапаагуурыг шөнийн есөн цаг ажиллуулахад 27квт цахилгаан хэрэглэх бөгөөд нийт 21,6 кг нүүрс шатаасантай тэнцэнэ. Гэтэл жижиг орон сууц, монгол гэр нэг шөнө хамгийн ихээр бодоход 15кг нүүрс түлнэ биз. Цахилгаан халаагуур залгаснаар хоногт нэг айл 6,6кг, 100000 айл 660 тонн нүүрс илүү түлж орчноо бохирдуулсан байх нь ээ. Нөгөө талаас дулаан цахилгааны үнэ өөрийн өртгөө нөхөхгүй байхад бодлогоор хэрэглэгээг нэмэгдүүлж байгаа нь улсын төсвөө хүндрүүлж, дулаан цахилгааны үнийг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болгож байна.

Агаарын бохирдолт гамшгийн хэмжээнд хүрсэн байхад орон сууцны тоогоо нэмэгдүүлэх, цахилгаан халаагуурыг бодлогоор дэмжиж эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлчихээд түүнийгээ хангахын тулд нүүрсээр ажилладаг дулаан цахилгаан станц шинээр барих, өргөтгөж байгааг зогсоох хэрэгтэй. Барилга, эрчим хүчний салбар гэхээс илүү улсын.ард түмний эрх ашиг тэр дундаа хүн амын 50 шахам хувийг эзэлдэг. Улаанбаатар хотынхны эрүүл мэндийг хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болж  байгааг хүн болгон ойлгож байгаа шүү дээ.

Агаарын бохирдолт гамшгийн хэмжээнд хүрсэн улс орон байтугай бусад улс орон байгаль орчноо хамгаалахын тулд нүүрсээр ажилладаг станцуудыг барих, өргөтгөх бүү хэл ажиллаж буй станцаа зогсоож байна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад хөрөнгө оруулапт, санхүүжилт олгохгүй байхыг уриалж байна. Дээр дурдсан орон сууцжуулах, цахилгаан халаагуурыг дулаан хангамжинд хэрэглэх асуудлыг цахилгаан дулааны эх үүсгүүр нүүрсээр ажилладаг бус сэргээгдэх эрчим хүч, хий, мазут болон ус хуримтлуур, атомын цахилгаан станц байх нөхцөлд хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой шийдэл гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

 

Агаарын бохирдолтын салшгүй нэг хэсэг нь түлш (нүүрс)-ний асуудал юм. Жижиг оршил ярихад 2017 оны хоёрдугаар сард эрчим хүчний хэмнэлтийн хууль ёсоор мэрэгжлийн аудитор бэлтгэх сургалт зохион байгуулахад би суралцсан юм. Сургалтын хөтөлбөр ёсоор 14 хоног дадлага хийх хугацаандаа гурван инженерийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Ухаа худаг” ДЦС-д очиж зэрэгцээ орших нүүрс угаах үйлдвэртэй танилцсан юм. Маш сайн технологитой том үйлдвэрийг үзэхэд гадна талд нь их овоолсон угаасан нүүрсний нөөц байхыг хараад уурхайн инженерээс асуухад одоогоор экспортод гаргахгүй байгаа юм. Хэд орчим тонн нүүрс байгаа бол гэж асуухад 2-3 сая тонн байгаа байх гэсэн яриа өрнөж билээ. Гэтэл 2017 оны гуравдугаар сард Агаарын бохирдлын бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын бүрэлдэхүүнд оролцож ажилласан. Энэ үед Таван толгойн нүүрсний уурхайд байгаа хуримтлагдсан буталсан, угаасан маш сайн чанарын нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглавал зүйтэй юм гэсэн санал дэвшүүлсэн юм. Үүний дараа мэрэгжлийн хүмүүс Таван толгойд газар дээр нь үзэж “Энержи ресурс” ХХК-д санал тавихад нийгмийн хариуцлага сайтай компани ашиглахыг зөвшөөрсний үндсэн дээр шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм байлаа. Би шахмал түлш үйлдвэрлэхийг чухалчлаагүй. Таван толгойн нүүрсийг гэр хорооллын айлуудад шууд түлж агаарын бохирдлыг бууруулж болно гэсэн санаагаар хэлсэн юм. Шахмал түлшин дээр тооцоо хийе. Таван Толгой нүүрсний шатдаггүй хэсэг буюу үнслэг найман хувь гэвэл шууд түлэхэд тийм хэмжээний хаягдал гарна. Харин шахмал түлш үйлдвэрлэхэд барьцалдуулагч, нэмэлт бодисын хэмжээг 10 хувиар тооцоход 18 хувмйн хаягдал гарна. Жилд 600000 тонн шахмал түлш үйлдвэрлэвэл шууд түлэхээс 60000 тонноор илүү хаягдал гарч агаар, хөрсийг бохирдуулна. Шахмал хэлбэрт оруулахад үнэ нь 2 дахин нэмэгдэхийн зэрэгцээ хаягдлыг ачих тээвэрлэх, зайлуулахад багагүй зардал гарна. Тэгэхээр одоо бидний хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах, цахилгаан халаагуур ашиглах, шахмал түлш үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрүүд агаарын бохирдлыг бууруулж чадаж байна уу гэдгийг шинжлэх ухааны үүднээс Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, хариуцагч шийдвэр гаргагч байгууллагууд шүүн хэлэлцэж цаашдын тактик зорилтоо зөв тодорхойлчихвол цаг хожиж хөрөнгө төсөв хэмнэх бололцоо байна. Жишээлбэл, Нүүрс, цахилгаан, дулааны эрчим хүч хэмнэх, нүүрс түлэлтийг багасгах хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд юу болохгүй гэж. Энэ чиглэлийн хөтөлбөр, төслүүд байдаг бол жинхэнэ утгаар нь хөгжүүлж бодитой, үр ашигтай байхаар зохион байгуулж дэмжих хэрэгтэй. Нэг айл өдөрт 1 кг нүүрс хэмнэх нь том асуудал биш. Халаалтын улирлын 240 хоногт 240 кг нүүрс 200,000 айл 48000 гонн нүүрс хэмнэснээр агаарын бохирдлыг ойролцоогоор! 7200 тонн үнс, 60000 гаруй тонн хүлэмжийн хийгээр багасгана.

Улаанбаатар хотын агагарын бохирдлыг эх үүсгүүр нь барилгын, химийн, Төмөрлөгийн үйлдвэрүүд бус ихэнх нь цахилгаан дулаан хангамжийн системтэй холбоотой байна.

 

Иймээс “Дулаан хангамжмйн тухай" хууль шинээр баталж хот хөдөөгийн эмх заамбараагүй уур, усан халаалтын болон жижиг сууц гэрүүдийн түлш, зуухнуудын асуудлыг хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, найдвартай ажиллах бодлоготой уялдуулж өгөх хэрэгтэй байна.Орос улс 2010 онд Дулаан хангамжийн тухай (Закон о теплоснабжении) баталсан байдаг. Гэх мэтчилэн хөрөнгө, санхүүжилт ба га шаардах арга хэмжээнүүд олныг санаачилж болохоор байна.

 

Монголын Эрчмийн салбарын зөвлөх, мэрэгшсэн инженерүүдийн холбооны тэргүүн  Л.ГЭНДЭНСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)