Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.

Иймд хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)