Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөжээ

Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчимд 22-ын Товчооны замд North benz маркийн автомашины жолооч Зам тээвэр, хөгжлийн төвийн харъяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөжээ.

Ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.Уг постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)