"Ертөнцийн мисс" тэмцээнд өрсөлдөх Оросын гоо бүсгүй тодорлоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр "Оросын гоо бүсгүй" шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөж, титмийн эзнээ ёслол төгөлдөр тодруулсан талаар "TASS" агентлаг мэдээллээ.

Алина Санко гэх 20 настай гоо бүсгүй бусад өрсөлдөгчдөө ялж, уг нэр хүндтэй шагналын эзэн болсон аж. Интернэт санал асуулгаар тэрбээр ялагч болох хамгийн өндөо магадлалтай таван гоо бүсгүйн нэгээр нэрлэгдэж байв. Тэрбээр Ростов мужийн жижигхэн боомт хот Азов хотыг төлөөлөн оролцжээ. Титмийн эзэн болсноор гоо бүсгүй энэ оны эцсээр АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдах Ертөнцийн гоо бүсгүй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)