Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 33.0 хувь нь Улаанбаатарт байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 (68.3хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (31.7хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 (5.9хувь) хүнээр, өмнөх сараас 2271 (9.5хувь) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 (52.1хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.0хувь) мянга нь Улаанбаатарт, 5.2 (24.0хувь) мянга нь Хангайн бүсэд, 3.5 (16.4хувь) мянга нь Төвийн бүсэд, 3.6 (16.3хувь) мянга нь Баруун бүсэд, 2.2 (10.3хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 (1.7хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 190 (50.3хувь) нь эмэгтэйчүүд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)