Шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөж байна

Сунгалттай паспортаар орж ирсэн монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.

2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.

Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу.

Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг хүсье.

 

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)