Монгол хэл бичгийн давтан шалгалт 20-нд болно

Элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчдын бүртгэл өчигдөр 18.00 цагт дууссан. Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 17 мянга 800 орчим сурагч оролцохоор бүртгүүлжээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-20-нд болно. 

Давхардсан тоогоор математикийн шалгалтад хамгийн олон буюу 13 мянга 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн бол Англи хэлний шалгалтад 11600, Нийгмийн ухааны хичээлийн шалгалтад 11500 гаруй сурагч шалгуулахаар бүртгүүлсэн байна. Харин Газарзүйн хичээлийн шалгалтад хамгийн бага хүүхэд буюу 600 орчим хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.

Түүнээс гадна Монгол хэл бичгийн шалгалтыг их, дээд сургуульд элсэгчдээс заавал авдаг. Энэ жилийн хувьд уг шалгалтыг өнгөрсөн сарын 23-нд улс орон даяар зохион байгуулсан юм. Шалгалтад 17 мянга орчим сурагч орсноос 2700 гаруй нь босго оноогоо даваагүй юм. Эдгээр сурагчдад боломж олгох үүднээс энэ сарын 20-нд давтан шалгалт явуулахаар болсон. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)