Дэлхийд ховорхон машинаар гангарсан Алтан Дорнодын захирал Т.Ариунболд

Хэд хоногийн өмнө Rolls Royce Cullinan маркийн авто машины  2019 оны шинэхэн загвар Монголд явж байгаа талаар сошиалаар давалгаалж, хүн бүрийн нүдийг хужирлаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Монголчууд маань ийн гайхах нь аргагүй. Саяхан нээлтээ хийсэн 2019 оны Ролл Ройс авто машин  Монголд давхиж явах чинээ хэн санах билээ дээ.

Тус авто машины гурав дахь захиалагч нь Монгол хүн байсан бөгөөд тэрхүү захиалсан авто машин нь өдгөө Нийслэл Улаанбаатар хотын гудамжийг чимэн давхиж яваа нь энэ. Анхны захиалагч нь дэлхийн супер од Кристиано Роналда, хоёр дахь захиалагч нь Японы тэрбумтан бизнесмен Шими Казакава байсан бол гурав дахь захиалагч нь тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа МУГТ С.Төгсцогт байжээ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчлэн С.Төгсцогт өөрийг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, авто машинд хоббитой  “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд ахынхаа ач тусыг санан энэ сайхан төмөр хүлгийг бэлэглэн хариу барьжээ. Монголд ганц гэдгээр тогтохгүй дэлхийд ховорхон Rolls Royce машин хөлөглөсөн Т.Ариунболд захирал саяхны нэг өдөр манай папараццид өртлөө. Хурсан олны нүд булааж, амыг ангайлгах энэ машины үнийг энд дурдаад илүүц биз ээ. Бэлгэнд ирсэн адууг шүдэлдэггүй гэдэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Davaadash (64.119.22.204)

    2019-04-19

    wow