Замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээрээс бетон чулуу унажээ

Өнөөдөр нийслэл хотод цаг агаарын хувьд хүчтэй шороон шуургатай байгаа билээ. Энэхүү шороон шуурга нь хѳдѳѳ орон нутагт ч мѳн болж байгаа бѳгѳѳд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүчтэй салхины улмаас барилгын доор зорчиж явсан автомашины дээрээс бетонон чулуу унажээ.  Уг барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын барилга аж.

Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл ирээгүй байгаа ч азаар хэн нэг хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй байна. Цаг агаарын энэ мэт үзэгдэл сүүлийн үед иргэд болоод улсад ихээхэн хохирол учруулж байгаа. Жишээ нь сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага хэд хэд гараад байгааг хэлэх нь илүүц биз. Тиймээс иргэд та бүхэн энэ мэт байгалийн хүчин зүйлээс хамааралтай эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.161.34)

    2019-04-19

    Ee ldee

  • zochin (66.181.170.215)

    2019-04-19

    uneheer huchtei shuurga bolson shuu, manaihaan bolgoomjtoi baildaa, ene zaluus aztai bna shuu, burhan iveeg