Ерөнхий сайд тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ топ гуравт орж ирэв

“Сант Марал” төвөөс өнгөрсөн долоо хоногт ээлжит судалгаагаа танилцуулж, топ улстөрчдийг зарлалаа.

Судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдэв. Ийнхүү тэрээр анх удаа топ гуравт багтаж байгаа юм. Хамгийн сүүлд гаргасан судалгаатай харьцуулахад Ерөнхийлөгч нэг байр ухарч, Ерөнхий сайд тэргүүн байрт оржээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа араас нэхэж гарч ирсэн нь энэ удаагийн судалгааны онцлог байв.

Топ гурвын араас УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), МАХН-ын дарга, Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь) “Бүгд найрамдах” намын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь)-иар жагсчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (5.7 хувь), С.Жавхлан жагсаалтын наймд (5.3 хувь)-иар, МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь)-иар топ 10-т багтаад байна. Өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулж,  ард түмний хайртай хүү хэмээгдээд байсан УИХ-ын таван гишүүнээс энэ удаагийн судалгаанд гурав нь нэлээд дээгүүр давхижээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар топ жагсаалтад хараахан багтаагүй байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдсэн байна. Тухайлбал,  Архангай аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 26.2 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 24.6 хувь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 20.0 хувийн саналаар удаалжээ. Мөн Дорноговь аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 27.1 хувийн саналаар тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 22.9 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 18.6 хувийн санал авсан байна. Тэгвэл Булган аймагт явуулсан асуулгаар уг жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33 хувийн саналаар тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга 18.0 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16.0 хувийн санал авчээ. Дорнод аймагт ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 25 хувь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.5 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 17.5 хувийн саналаар жагссан байна.

Улс төрийн намуудын рейтэнгийг МАН 12.9 хувиар тэргүүлж,  АН 7.3 хувиар удаалж, МАХН 3.8 хувиар  топ гуравт багтжээ.

Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаанд орсон иргэдийн 61.3 хувь итгэхгүй байна гэжээ. Түүнчлэн  иргэдийн 64.6 хувь нь дарангуйллын тогтолцоо руу орчихлоо гэж үзсэн, маргааш сонгууль болбол иргэдийн 84 хувь нь оролцоно гэж хариулжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (25)

  • зочин (202.72.245.122)

    2019-04-29

    Бид энэ судалгааны хаагуур яваад бна аа

  • Тргэн (202.21.109.3)

    2019-04-23

    Монгол ч үнэн найдваргүй талдаа орж дээ. Оруулж дээ ч гэж болно.

  • Сайд (78.250.192.91)

    2019-04-22

    Бүгд луйварчид бна тэр үзүүлэлтээр нь гарсан юм уу зөв л бна.Сайхан инээж байгаад хусан шүүдээ цөлмөн гэж мөн үзүүлэн шүүдээ.Мундаг мундаг луйварчин авлигачид шүүдээ хөө.яг л зөв хүмүүсээ гаргасан бна өусад нь алга байх шив.

  • Зочин (64.119.16.169)

    2019-04-22

    Жаргалсайхан бодож байснаас бага санал авчээ. Энхбаяр их дээгүүр байх чинь.Нямдорж бас доогуур орсон байх чинь. Жавхлан дүү дуугаа дуулбал гоё.

  • zochin (43.242.243.222)

    2019-04-22

    Yun javhlan be. shildeg uls turch bol bish shu

  • zochin (64.119.25.17)

    2019-04-22

    shuurhai medee .ardchilsan nam burhan boljee. um sain amgalan baih boltugai

  • zochin (202.179.26.185)

    2019-04-22

    ter Nymdorjiig zailuulaachee ESaidaa

  • Zochin (202.9.44.115)

    2019-04-22

    Mie suraggui shuu .

  • B (66.181.180.92)

    2019-04-22

    Bold opox ectoi byc y

  • Vvl (66.181.180.92)

    2019-04-22

    Iabxlan amapjargal 2 xydla...hsal xydla gapyyd...

  • зочин (103.57.92.220)

    2019-04-22

    Популистуудыг шалгаруулсан юм уу

  • (66.181.161.90)

    2019-04-22

    Iim teneg ur dun garahaar sudalgaa hiisen ni hurtel hudlaa teneguud gej haragdaj bn.Sudalgaa ooirhon hiihee bolih heregtei.Teneg ur dun garaad gutraad tarlaa geed tarval sain.

  • (64.119.16.169)

    2019-04-22

    Болд багтаагүй юм байна. Жавхлан шударга байх, гэхдээ улс төрч биш гэж ойлгодог. Дуугаа дуулаад явбал хичнээн сайхан билээ. Хүнд хийж чадах ажил гэж бас нэг юм байдаг юм шиг ээ. Уучлаарай саналаа хуваалцлаа.

  • zochin (203.217.139.225)

    2019-04-22

    arai ch dee MOngolchuud min ee nvdee neegeechee jaahan oyunlag bai l daa. ene xvmvvs dotor chin ervvl xvn neg ch alga baina sh dee

  • 123 (203.91.119.74)

    2019-04-22

    сант марал сонгууль дөхөхөөр улс төрчдийн захиалгат судалгаа гаргадаг нь үнэн. зүгээр л пи арыг нь хийдэг гэсэн үг

  • Зочин (81.183.126.157)

    2019-04-22

    Хужаад 50 га газар өгөхөд оролцсон байх юм бол Оюун-Эрдэнэ будаа. Аргаа барсан ард түмэн сүүлийн итгэлээ дайж байгаа хүн нь

  • Иргэн (202.179.24.236)

    2019-04-22

    Ард түмний төрдөө итгэх алдагдаж байсан нь сэргэж байгаа нь энэ судалгаанаас харагдаж байна. Судалгааг луйварчид хийдэггүй онолын үндэстэй хийдэг. Харин судалгааг бодитой болгох хүчин зүйлүүд байдаг. Үүнийг судалгаа хийж байгаа Сант марал төв нэлээд сайн бүрдүүлддэг юм шиг билээ

  • Зочин (124.158.111.6)

    2019-04-22

    Эх орон ард түмнээ гэсэн хүмүүс голдуу гарсан байна. Энэ бол ард түмний л сонголт, мөнгөний сонголт биш...

  • zochin (202.179.4.118)

    2019-04-22

    icheesei ardchilsan nam s erdene gwel arai unen bolno doo yu hiisen yum be naad 2 mangar chini namaa l huwaasan battulgiin bogsiig dolooson

  • (202.9.42.99)

    2019-04-22

    энэ дунд чинь сэтгэц нь эрүүл гэхээр амьтан 1г ч алга бана хэн нь илүү ДЕБИЛ вэ гэсэн судалгаа юм уу

  • ХЭНД ХЭРЭГТЭЙ СУДАЛГАА ЮМ БЭ? (202.21.100.210)

    2019-04-22

    ТАРХИ УГААЖ ХОРДУУЛАХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА. ИЙМ УЛС ТӨРЧИДТЭЙ НАМ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД МОНГОЛД ХЭРЭГГҮЙ ЭЭ

  • (198.16.66.99)

    2019-04-22

    hudlaa sudalgaa harad zarim n goshgordog bh daa

  • (202.179.6.82)

    2019-04-22

    худлаа судалгаа байна.

  • зочин (122.201.20.156)

    2019-04-22

    Өөрсдөө өөрсдийгөө өргөмжлөөд мөн таарч дээ

  • Иргэн (59.153.113.173)

    2019-04-22

    Шал худлаа, шоу