Цагдаагийн албан хаагчийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэн иргэдийг хууран мэхэлдэг байжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж иргэдийг хууран мэхэлж байсан А гэгч этгээдийг саатуулан шалгаж байна.

Иргэн А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явдаг, өдрийн цагаар идэвхитэй үйлдэл хийдэггүй ихэвчлэн шөнийн цагаар үйлдэлээ хийдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч 3 этгээд нь 2017 оноос хойш хуурамч цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ. Эдгээр этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчаас огтхон ч ялгарахааргүй болж иргэдийг залилан мэхэлж байсан нь илрэн шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.

Цагдаагийн алба хаагч иргэн танд цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна. Мөн сэжигтэй тохиолдол ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандаж хамтран ажиллана уу...

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ням (202.179.25.122)

    2019-04-22

    Цагдаа гэлтгүй төр захиргаэны байгууллагад шахааны боловсролгүй, хүний золиос гар хол болсон,халагдахаараа өс хонзон санадаг, хүн дарамталдаг ажиллаж байсан ажил албан тушаалаа ашиглаж ардаа дарамталдаг дон шүглэсэн хүн чанаргүй нөхдүүд,түүний гар хөл болсон уран татагчид лбайгаа юм.Боловсон хүчнээ сонгон авч ажлуулж чадаагүй, боловсон хүчнээ сонгон бэлтгэж чадаагүй,олон дарга сольсон, олон албан хаагч халсан,дүрэмт хувцас,хэрэглэж буй зэвсэг хэрэглэлийн хяналтгүй газрын гор, хор эргээд , төр цагдаагийн байгууллагад гай, ард иргэдийг дарамталж мөнгөждөг,хэсэг бүлэг танхайчуудын эсэргүү ажиллагаа өсөж байгаагийн илрэл шүү.Нэг балмад нөхөр 3 жил цагдаагийн ажилтаны дүрд тоглосон байхад цагдаа юу хийж байна аа? Иргэдийг хэдэн саяаар хохироож, эрүүл мэндийг хохиоов.Онцгой анхаарч цаг алдалгүй зогсоохгүй бол та нарын алдаан дээр дөрөөлөх олон шалтаг бий шүү.