Машины дээрээс бетон унаж, осол гаргасан “Глобал хурд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис, үйлчилгээний зориулалтын барилга дээрээс бетонон чулуу унаж, хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр унасан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгын үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьсан байжээ. Хүчтэй салхины улмаас хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж, иргэн Ө-ийн автомашиныг гэмтээсэн байна.

Иймээс гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)