Олон хүний амьдралыг гэрэлтүүлж, нүүрэнд нь мишээл тодруулсаар буй “Бүс ба Зам”

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2017 оны 5 дугаар сарын 14-нд Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын нээлтийн ёслолын үеэр үг хэлж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ма Жанчөн)

Гэрэл зургийн цомогт нь буй гандаж цайсан зургууд бол Туланбай Курбановын хамгийн эрхэм зүйлсийнх нь нэг. Кир­гизстантай залгаа Узбекистаны хилийн ойролцоох Ферганы хөндийн зүүн өмнөд захад орших төрөлх нутаг Андижан хотдоо өнгөрүүлсэн хүүхэд ахуй цагийн дурсамжаа тэрбээр эдгээр зур­гийг харж л хоёр охинтойгоо хуваалцдаг.

Хуучирч гандсан энэ гэрэл зургууд аавыг нь догдлуулж, нүүрэнд нь инээмсэглэл тодруулдгийг өдгөө Узбекистаны нийслэл Ташкент хотноо аав Курбановынхаа хамт амьдарч буй долоон настай Зарингиз, гурван настай Мехрангиз нар андахгүй. Курбанов хоёр охиндоо төрөлх нутаг Андижан хотоо хараахан үзүүлж чадаагүй л байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай 2018 оны 6 дугаар сарын 10-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотноо уулзаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Янь Янь)

ГЭРТЭЭ ХАРИХ ХЯЛБАР ЗАМ

Курбанов төрөлх нутгаа сүрлэг уулс, цэвэр агаар, амтат жимс болон асар их ашигт малтмалтай “гайхамш­гийн орон” гэж нэрийднэ.

Гэхдээогцом хад цо­хиотой уулс нь Ферганы хөндий дэх хамгийн эртний хотуудын нэг Андижан болон гадаад ертөнц хоорондын харилцаа холбоог хаагаад байсан юм.

Курбановтөрөлх нутаг Андижан руугаа явах бүрдээ Та­жи­кистанаар дамжихаасөөр аргагүйд хүрч, хоёр шалган нэвтрүүлэх цэгээр дайран бүтэн өдрийг бардаг байв.

Анх 1990-ээд оны үед Өр­нөдийн зарим улс Кура­мын уул нуруудыг сэтлэн туннель баринУзбекистанд туслахаар төлөвлөж байсан юм. Гэвч инженерчлэлийн бүх компанисудалгааны ша­тандаа л шантарч байжээ.

Саад тотгортой зам туулж, их ядарч очдог учир Курбанов хүүхдүүддээ Андижан хотыг үзүү­лэх гэж хү­чилдэггүйбайжээ. Гэхдээ хоёр охиндоо төрөлх нутгаа үзүүлэхэд түүнд саад болж байсан асуудал тийм ч удалгүй шийдвэрлэгдсэн юм.

“Хятадын төмөр замын тун­нель групп” корпораци болон “Узбекистаны тө­мөр зам”ком­панийн ажилт­нуудын хамтын хүчин чар­майлтын ачаар 2016 онд 19.2 км урттай Камчикийн туннель ашиглалтад орсон юм. Төв Ази дахь энэ төрлийн хамгийн урт туннель гэгдэж буй Камчикийн туннелийг барихад гурван жилийн хугацаа оржээ. Энэ туннель нь Ташкентыг Узбекистаны зүүн нутагтай холбодог Ангрен-Папын 169 км урт төмөр замын шугамын нэг хэсэг билээ.

Курбанов хэлэхдээ “Энэ тун­нелийн ачаародоо Курамын уулсыг галттэргээр туулахад ердөө 15-хан ми­нут л байхад хангалттай болсон бөгөөдТаш­кентаас Андижанд очих хугацаа зургаахүрэхгүйцаг болж багас­сан” гэв.

Зам саад бартаагүй болсны ачаар Зарингиз, Мехрангиз нар аавынхаа төрөлх нутагт очих, төрөлхнутгийнхааталаар ярих­даа аав нь яагаад тийм их догдолж баярладгийг мэдэх, Ферганы хөндийн үзэсгэлэнт байгалийг өөрийн нүдээр харах боломжтой болоод байна.

“Камчикийнтуннель бол “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд БНХАУ болон Узбекистан нягт хамтран ажилласны дүнд гарсан томоохон ололт амжилт билээ. Мөн энэ нь манай хоёр улсын ард иргэдийннөхөрлөлболоод хамтын ажиллагааны нэгэн шинэ холбоос болж байна” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин 2016 онд Узбекистанд айлчлан тус туннелийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ хэлж байв.

Түүнчлэн, тус туннель нь Ферганы хөндийн ам­тат жимс га­­даад зах зээлд шинэхнээрээ хү­рэх бо­ломжийг нээж, Андижаны ху­дал­дааны салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж нутгийн оршин суугчид ярьж байна.

Нийтээрээ хөгжин цэцэг­лэж, бусад улс оронтой харилцан ашигтай хамтран ажиллах зо­рил­гоор 2013 онд БНХАУ-ын са­наачилсан “Бүс ба Зам” нь дэд бүтцийн хөгжил, худалдаа, хө­рөнгө оруулалт болон иргэд хоо­­­рондын нөхөрлөлийг бэх­жүү­лэх зэрэг олон салбарыг хамарсан томоохон санаа­чилга билээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хятадын тусламжаар баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв”- ийн гаднах үзэмж. Тус байгууламжийг 2019 оны 1 дүгээр сарын 24-нд Монголын талд хүлээлгэн өгөх үеэр авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Асхан)

СУПЕР НОГООН ЭРЧИМ ХҮЧ

Бразилын хойд нутагт орших Амазоны ширэнгэн ой бүхий Пара мужийн Анапу хотын нөхцөл байдал ч мөн “Бүс ба Зам” са­наачилгын ачаар өөрчлөгдөн сайжирч байна.

“Энэ муж маш ядуу буу­рай, тулгамдсан маш олон асуудалтай байсныг хүмүүс сайн мэднэ” гэж Бразилын байгаль орчны мэр­гэжилтэн Марсело Пеллетт “Синь­хуа”-д ярилцлага өгөх үеэрээ хэлэв.

Пеллеттийн хэлснээр, 2016 онд Хятадын ажилчид эрчим хүчний төсөл хэрэг­жүүлэхээр тэнд очсоноос хойш нутгийн иргэдийн ажамьдрал аажмаар сай­жир­саар байна.

Хятадын “State Grid Brazil Holding” компани тус мужид хэт өндөр хүчдэл дамжуулах нэг шугам, мөн цахилгаан дамжуулах ердийн тулгуур баганын дундаж хэмжээнээс даруй 25 метрээр өндөр буюу 105 метр өндөр тулгуур багануудыг барьсан байна.

“Тус компанийн гар­га­сан хүчин чармайлт нь төс­лийн өртгийгихээхэннэмэгдүүлсэн ч энэ бү­тээн байгуулалт нь эх дэлхийн “ногоон уушги” гэгддэг Ама­зо­ны ширэнгэнойг хам­гаалахад ихээхэн ач хол­богдол бүхий ажил болсон” гэж төслийнцахилгаан дам­жуулах шугам барих ажил хариуцсан туслах менежер Ян Гуанлян ярив.

Төслийг анх хэрэг­жүү­лэхээр төлөвлөж бай­сан газ­раас хэд хэдэн архео­ло­гийн олдвор олд­соноос гадна тоть шувуу тэр хавьд олноороо байсантай хол­боотойгоор тус компани тө­сөл хэрэгжүүлэх газраа хэд хэдэн удаа өөрчилсөн гэнэ.

“Хятад ахдүүс бидэнд дэд бүтэц барьж өгөөд зог­сохгүй манай Пара мужийн иргэдэд тусалж, ургамал, амьтан болоод ширэнгэн ойг маань хамгаалсан. Бид тэдэнтэй сайн найзууд бол­сон.” гэж Пара мужийн 13 настай оршин суугчУильям Пауло Сантос нүүр дүүрэн инээмсэглэн ярилаа.

Хятадын компанийн хэрэг­жүүлсэн эрчим хүчний төслийн хүрээнд Пара мужийнхан цэвэр эрчим хүч хэрэглэдэг болоод зог­сохгүй нутгийн 16 мянган иргэн ажлын байртай болж, Бразилын цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, тус улсад 2000 орчим км урт авто зам болон 350 гүүр шинээр баригдсан байна.

Нэгэн зурагчин Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Иу хотын Иу төмөр замын боомт дээр 2018 оны 10 дугаар сарын 27-нд дроноор зураг авч буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Тяньзинь)

НЭГЭН ЖИГД ЗҮРХНИЙ ЦОХИЛТ

Үе тэнгийнхэнтэйгээ хамт хөл бөмбөг тоглох нь Аф­ганистаны зүүн өмнөд нутгийн Хост мужийн Харун Хиль тосгоны оршин суугч Билал Шафик хүүгийн мөрөөдөл юм.

Хүүг зургаан настай байхад буюу 2016 онд зүрх­ний төрөлхийн эмгэгтэй бо­лохыг оношилж тог­тоосон байна.

“Хүүг мэс засалд оруу­лахад 9000 орчим ам.доллар шаардлагатайгэхийгсонсоод бид маш их сэтгэлээр унасан. Учир нь энэ бол манайх шиг тарчигхан амьдралтай айлын хувьд асар их хэмжээний мөнгө юм. Бид анх яах учраа олохгүй байсан” гэж Билалын аав ярив.

Зүрхний төрөлхийн га­жиг­тай хүүхдүүдийг үзэж, улмаар хам­­гийн хүнд гэсэн хүүхдүүдийг сонгон Хятадад аваачиж үнэ төл­­бөргүйгээр хагалгаа хийхээр Хятадын эмч нарын баг 2007 оны наймдугаар сард Кабул хотод хүрэлцэн очсон нь энэ тарчигхан амьдралтай гэр бүлийнхний итгэл найдварын очийг бадраасан байна.

Зүрхний төрөлхийн га­жигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр эмчилж өгөх энэ үйлчилгээ нь Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн сангийн “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал Афганистанд” хэмээх хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зо­рилго бүхий хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн нэг хэсэг байв.

Уг хөтөлбөрийг хариуц­сан за­хирал Лю Зинзиний хэлсэнчлэн, энэхүү хөтөл­бөрийн эхний шатны зорилго нь зүрхний төрөлхийн га­жигтай 0-14 насны 100 афган хүүхдийг Хятадад аваачин үнэ төлбөргүйгээр эмчлэх байсан юм.

Азаар Билал хүү энэ хөтөлбөрт хамрагдаж, 2017 оны есдүгээр сард БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотод хагалгаанд оржээ. Хагалгаа маш амжилттай болж, бяцхан хүү хөл бөмбөг тоглох мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон байна.

“Давхаартай, том, бор нүдтэй Билал хүү байнга инээмсэглэж явдаг. Хүн бүррүүинээмсэглэсэн харцаар хардаг. Энэ хүү бусадтай ярилцах дуртай. Хүмүүс ч түүнд маш их хайртай” гэж Лю эмч ярив.

Хятадын эмч нарын баг хагал­гаанд орсон хүүхдүү­дийг эргэхээр Кабул хотод саяхан очсон аж.

Лю эмч ярихдаа “Бид Билал хүүгийн гэрт очиж, түүнийг үзсэн. Хүүгийн бие маш сайн байна” гэв. Тэр үеэрБилал хүү “Би том болоод Хятадад очиж сурч, эмч болохыг хүсэж байна” гэж ярьжээ.

Хятадын Улаан загалмай нийгэмлэгийнсангийн тус­ламжийн хөтөлбөрийн эх­ний шат 2018 оны эцсээр дууссан байна. Сонгогдсон 100 хүүхэд бүгд Хятадад амжилттай хагалгаанд орсон бөгөөд тэдний бие хурдан тэнхэрч байна. Хөтөлбөрийн хоёрдугаар шат одоо хэрэгжиж байгаа бөгөөд энэ ша­танд Хятадын эмч нар илүү олон афган хүүхдийг эмч­лэ­хээр төлөвлөөд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)