Монгол улсын эдийн засаг 7.2 хувиар өсөх төлөвтэй

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тоймыг танилцууллаа. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.3 хувь байсан бол 2019- 2020 онд зургаан хувь болж 0.3 хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Ингэж буурахад нөлөөлөх гол хүчин зүйл нь гадаад эрсдэл болон гол зах зээл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт алгуур саарч байгаатай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд Асар их байгалийн баялагтай, дэлхийн чинээлэг орнуудын тоонд багтдаг байсан Венесуэль Улс өдгөө гүн хямралд орсны гол шалтгаан нь популизм байсныг дэлхийн нийт шүүмжилж байна. Газрын тосны арвин нөөцтэй энэ улс орны хувьд баялгийн хараалд нэрвэгдсэн гэж үздэг. Мэдээж цөөхөн эрх мэдэлтний хэт давруу үйлдэл улс орноо элгээр нь хэвтүүлдэгийн муу жишээ давтагдсан. Мөнгө нь үнэгүйдэж хог шиг гудамжаар хөглөрөхөд хүрсэн нь Африкийн хямралаар ганц ширхэг талх ачаа зөөдөг тэрэг дүүрэн мөнгөний үнэд хүрсэнтэй адил нөхцөлд хүрчээ. Харамсалтай нь Африк одоо ч хямралаасаа гарч чадаагүй байна. Венесуэлийн жилийн инфляц 2018 оны эцэс гэхэд 1.37 сая хувь буюу гиперинфляцад хүрсэн гол шалтгаан бол Засгийн газраас нь төсвийн алдагдлаа мөнгө хэвлэх аргаар нөхсөнөөс болсон гэж Олон улсын валютын сангийн тайланд тэмдэглэсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 2.67 сая хувь хүрч, жилийн эцэс гэхэд хэрэглээний үнэ нь 10 сая хувиар ихсэх төлөвтэй байна гэсэн тооцооллыг дээрх байгууллагаас хийсэн байна. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн Венесуэлийн эдийн засгийн урьдчилсан тооцоо өөрчлөгдөөгүй байгаа юм. 2018 онд ДНБ-ний хэмжээ нь 18 хувиар, 2019 он гэхэд дахин 25 буурахаар байна. ДНБ нь хоёр оронтой тоогоор дөрвөн ч удаа буурлаа. Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 онд инфляцтай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард цалингийн доод хэмжээ нь 3000-аас дээш хувиар өсөж, 1800 боливар болтол уруудсан. Үүнээс хоёрхон сарын дараа буюу аравдугаар сард нь 1800 боливар ердөө 20 ам.долларт хүрэхээргүй ханштай болсон ч компаниуд нь ажилчдаа цалинжуулж чадахгүй болсон. Алсын хараатай бодлого бус богино зайн улс төрийн тоглолт ямар хор уршиг дагуулдагийн бас нэг муу жишээг бид бэлээхэн ийнхүү бусад дээр харж байна. Жилийн дараа манай улс сонгуультай золгоно. Сонгуулийн угтсан популизм тэнгэр ниргэх мэт бүрхэнэ. Оноо авах бүх сайн муу аргаа хэрэглэж таарна. Одоо ч буухианы зам дээрээ гарах бэлтгэлээ нэгэнт базааж эхэлжээ. Хэт хөөсөрсөн төсөв болсон болоогүй бүтээн байгуулалт руу урсаж, инфляцаа барьж дийлэх гэж Төв банк нь мөнгөний бодлогоо чангалж таарна. ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө ч зөрчиж мэднэ. Ингээд хөрөнгө мөнгөнд үрэлгэн хандах шаардлагатай тулахаа мэдэж байгаа учраас санхүүгийн байгууллагуудынхаа удирдлагуудыг сольж холихоор үймж эхэлж байх шиг байна. Муу ажилласанд нь биш мөнгийг хүссэнээрээ авахын тулд тэр. үр дүнтэй бодлого, эдийн засгийн гол үзүүлэлтүүд өндөр гарчээ. Ялангуяа эдийн засгийн төрөлжилт, ханшийн уян хатан байдал, бодлогын орон зай сайн байсны үр дүнд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг даван туулж чаджээ. Энэ талаар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлт ядуурлын түвшинг үргэлжлүүлэн бууруулахаар байна. Тухайлбал, 2021 он гэхэд нэн ядуурлын түвшинг гурван хувиас доош хүргэн бууруулах боломжтой. Гэвч тус бүс нутгийн хагас тэрбум орчим хүн ам эдийн засгийн хангалттай баталгаагүй байгаа нь ядууралд эргэн нэрвэгдэх эрсдэлийг дагуулсаар байна. Энэ нь бодлого тодорхойлогчдод томоохон сорилт тулгарч буйг сануулж байна” гэв. Харин дэлхийн банкны энэ удаагийн “Сорилтыг удирдах нь: Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайланд худалдааны тодорхой бус байдал харьцангуй намжмал байгаа ч цаашид бага зэрэг саарах төлөвтэй байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2016 онд 1.4 хувь, 2017 онд 5.4 хувь байсан бол өнгөрсөн онд 6.9 хувьд хүрчээ. Харин энэ жил 7.2 хувьд хүрч, ойрын гурван жилд эдийн засгийн өсөлт тогтворжих хандалагатай байгаа аж. Хувийн хэрэглээ, уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтаас хамаарч эдийн засгийн өсөлт цаашид өөдрөг байх төлөвтэй бөгөөд өсөлт тогтворжвол ядуурал буурах хандлагатай байна. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэл, хил дээрх логистикийн хүндрэл, банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн хэрэгжилт удаашрах болон мөнгө угаахтай холбоотой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаарлагатай гэдгийг Дэлхийн банкнаас зөвлөлөө. Танилцуулгын үеэр дэлхийн банкны төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шалтгааныг “Төсвийн нэгтгэлийн шинэчлэлийг тогтвортой хэрэгжүүлж, эдийн засгийн гүйцэтгэл сайн болж, төсвийн зарлагын сахилга бат дээшилсэнтэй холбоотой. Монголбанкнаас валютын ханшийг илүү уян хатан болгоход чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Дунд хугацааны макро эдийн засгийн бат бөх төлөв байдал нь ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсаар байх төлөвтэй байна” гэж тайлбарлав. Монгол Улсад төдийгүй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засагт тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг аль болох идэвхтэй удирдах шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Ахлах эдийн засагч Андрю Мэйсон хэлэв. Тэрбээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөв бүхэлдээ эерэг байх төсөөлөлтэй байгаа ч өнгөрсөн онд нэлээд хүчтэйгээр мэдрэгдэж эхэлсэн эрсдэлүүд тус бүс нутагт хэвээр байгаа бөгөөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа. Дээрх эрсдэлүүдтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх богино болон дунд хугацааны шийдлүүдийн талаар тайланд дурджээ. Тайланд дурдсанаар бодлогын орон зайгаа улам бэхжүүлэх, үүний дотор 2018 онд ханшийн савалгааны эсрэг нэлээд буураад байсан валютын албан нөөцийг эргэн нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна. Харин дунд хугацаандаа эдийн засгийн бүтцийн асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг бөгөөд түүний ач холбогдол, бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд таатай боломжуудыг бий болгох, хүний хөгжлийг сайжруулах зэргийг онцлон дурдсан байна. Эдгээрээс зарим эрсдэл улам нэмэгдэж байгаа нь эмзэг бүлгийг хамгаалах нийгмийн хамгаалал болон даатгалын хөтөлбөрүүдийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг тодоор харуулжээ. Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын нийгмийн хамгааллын хамрах хүрээ хүн амын хамгийн ядуу 20 хувиар авч үзэхэд хөгжиж буй аль ч бүс нутгаас доогуур түвшинд байгааг анхаарууллаа. Засгийн газрын өр эдгээр улс орнуудад харьцангуй доогуур түвшинд байгаа хэдий ч эдийн засгийн бүтцийн асуудлуудаас шалтгаалан өрийн дарамтад орж болзошгүй гэж үзсэн байна. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр байх бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж магадгүй гэнэ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалтай холбоотой асуудлаарх байр суурийг хүргэе.

Андрей Михнев: Монгол улсын эдийн засгийг эерэгээр төсөөлж байна

/Дэлхийн банкны суурин төлөөлөгч/

Бүс нутгийн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эерэгээр төсөөлж байна. Эдийн засгийн өсөлт өндөр байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь гурван жилийн өмнөх эдийн засгийн өсөлттэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт бөгөөд 2020-2021 онд 6.5-6.9 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Эдийн засгийн өсөлтөд эрдэс баялгийн салбар голлон нөлөөлсөн. Өнгөрсөн жилийн хувьд төсвийн сахилга бат харьцангуй зохицуулалт сайтай байлаа. Энэ жилийн хувьд санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүжилт, гадаад өрийн тогтвортой байдалд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн хэлбэлзэлд дархлаатай байж, уул уурхайгаас гадна бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.

Б.Даваадалай: Өрийн хэмжээ буурч байгаа нь том дэвшил

/Эдийн засагч/

-Ирэх дөрвөөс таван жилд 13 орчим тэрбум ам.долларын гадаад өр хүлээгдэж байна. Энэ нь Засгийн газраас гадна хувийн бүх секторын нийлсэн өр учраас нэлээд сорилттой тулгарч байна. Өнгөрсөн жил анх удаа төсөв ашигтай гарсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр нэрлэсэн дүнгээрээ Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүрсэн. 2016 онд бараг 100 хувьд хүрсэн байсан өрийн үзүүлэлт 30 хувиар буурна гэдэг нь төсөвт ахиц гарч байгааг тодорхой харуулж байна.

Жийн Паскаль Нгану: Эдийн засгийн тогтвортой байдал чухал

/Дэлхийн банкны ахлах эдийн засагч/

-Эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд эдийн засгийн гүйцэтгэл, төлөв цаашдаа ямар байх нь чухал. Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хараат учир ялангуяа төсөвт бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал байна. Төсвийн үр ашиг багатай зардалыг багасгаж, орлогоо арвижуулж, менежмент хийх хэрэгтэй. Ингэснээр зах зээлд оролцогчид, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, зээлжих зэрэглэл сайжирч, бага зардлаар эдийн засгийн асуудлуудаа шийдэх боломжтой болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)